Амралтаа өнгөрүүлэх зорилгоор очиход хамгийн үнэтэй хотуудын зургаад нь европын хотууд ордог. Бага зардлаар амрахыг хүсвэл Ази, Зүүн Европыг зорих нь зүйтэй.
Нэг хоногийн зардал гэдэгт хоёр хүний хоноглох бүх зардал багтсан. Үүнд дарстай оройн зоог, түрээсийн автомашин, шуудан, таски багтсан харин нэг хотоос нөгөө рүү аялах зардал багтаагүй. Ингээд сонирхолтой жагсаалттай танилцъя.

Цюрих хот амрахад хамгийн үнэтэй буюу нэг шөнө буудаллахад 1050 ам.долларын зардал гарах бол Нью-Йорк хот ердөө 20 ам.долларын л зөрүүтэй. Нью-Йоркын дараа Женев, Токио хотууд тус бүр нэг мянган ам.доллараар удаална. Парис, Мюнхен, Тайпей, Хелсинки, Дубай хотууд эхний 10-т багтах бөгөөд нэг хонох зардал 790 ам.доллар.
Хамгийн хямд хотуудын жагсаалтанд хүний очиж үзэх сонирхлыг төрүүлдэг газрууд багтсан болов уу?

Хямд зардлаар аялахыг хүсвэл Румын улсын Бухарест хотыг санал болгож байна. Хоногийн зардал 260 ам.доллар. Харин 300 ам.долларт Энэтхэгийн Мумбай, Болгарын Софи, Тайландын Банкок, Энэтхэгийн Шинэ Дели, БНХАУ-ын Бээжин хотууд багтана. Кени улсын Найроби, Литвийн Вильнюс хотууд хоногийн 380 ам.доллар. Жагсаалтын сүүлийн хоёр хот Будапешт, Станбул.

Энэтхэг улсын Мумбай хот

Болгар улсын Софи хот

Тайланд улсын Банкок хот

Энэтхэг улсын Шинэ Дели хот

БНХАУ-ын Бээжин хот

Кени улсын Найроби хот

Литви улсын Вильнюс хот

Унгар улсын Будапешт хот

Турк улсын Станбул хот
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт