Дээрхийн гэгээн 14-р Далай ламын бие чилээрхжээ. Тийм ч учраас ирэх сард АНУ-д хийх байсан олон ажлаа цуцалжээ. Төвдийн албан ёсны эх сурвалж “Дээрхийн гэгээн энэ долоо хоногт АНУ-д эмнэлэгт биеэ үзүүлэхээр ирсэн. Эмч нар түүнийг сайтар амрах хэрэгтэй гэж зөвлөсөн” хэмээн мэдэгдлээ. Энэ жил 80 нас хүрч буй Далай лам ирэх сард АНУ-ын Колородо, Солт Лейк хот, Филаделп зэрэг газруудад айлчлах хуваарьтай байжээ.
Далай лам өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан. БНХАУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Далай ламыг хүлээн авч уулзсан тохиолдолд хоёр улсын харилцаанд хохирол учирна хэмээн анхааруулсан. Гэсэн ч Ерөнхийлөгч Обама Далай ламыг Нобелийн энхтайвны шагналтных нь хуваарь хүлээн авсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт