НАСА-ийн сансар судлаачид нэгэн хачирхалтай болоод гайхалтай санааг сэджээ. Энэ нь дэлхий ертөнц дээр амьдарч байгаа хүн бүр сансарт нисэж чаддаггүй учраас тэдний нэрийг сансарт нисгэж Ангараг гарагт байрлуулах санааг бодож олсон байна. Та нэрээ сансарт нисгэнэ гээд бодоод үздээ. Ингэхийн тулд та НАСА-ийн албан ёсны цахим хуудаст орон өөрийн нэрээ бүртгүүлэхэд л хангалттай. Ингэснээр таны нэрийг бичил чипэнд суулган түүнийгээ улаан нүдэн гараг буюу Ангараг гараг руу илгээх юм байна. Одоогийн байдлаар Ангараг гараг руу нэрээ явуулахаар 1,2 сая хүн бүртгүүлсэн байгаа гэнэ. Та http://mars.nasa.gov/participate/send-your-name/orion-first-flight/ энэхүү линкээр орж Ангараг руу нэрээ явуулахаар бүртгүүлэх боломжтой бөгөөд таны нэр 12 дугаар сарын 31-нд Ангараг гараг руу НАСА-ийн “Орион” хөлгөөр нисэх юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт