
1. Ажилд орохдоо цалингаа хэлэхдээ зоригтой бай: Ажилд орох үе тухайн байгууллагад орж ажиллахтай адил чухал гэдгийг сайтар сана. Өөрийгөө хичнээн дутуу үнэлж байсан ч хамаагүй, хүсэж буй цалингаа бага зэрэг нэмж бич. Дараа нь ядаж л цалингаас болж өөр ажил хайхгүй.
2. Мөрөөдөл чинь өөрөө биелэхийг хүлээх: Чих өөрийгөө цоолоод ээмэг зүүчихдэггүй шиг, гоё сайхан мөрөөдөл чинь нэг л өдөр гэрэл гялбуулан биелэх үлгэрт итгэж, цаг алдах хэрэггүй шүү. Бейонсийг тольныхоо өмнө дуулж бүжиглэдэг бяцхан охин байхад нь гэнэтхэн л Columbia Records залгаж, маргааш нь тэр дэлхийн хэмжээний од болон мандаж үнэтэй машин хөлөглөсөн гэж бодож байна уу? Огтхон ч үгүй. Тэр нэр алдар, амжилтынхаа жижиг хэсэг бүрийг цуцашгүй хөдөлмөрийнхөө үр шимээр өөрөө бүтээсэн. Чи ч бас сайхан амьдрал, мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байвал тэгэх ёстой.
3. Эрсдэлтэй алхам хийхээс бүү ай: Өөрийн шүтэн биширч үлгэр дуурайлалаа болгодог хэн нэгний амьдрал, амжилтанд хүрсэн замналын тухай бод. Бусдын хийхээс зайлсхийдэг алхмыг хэнээс ч, юунаас ч айлгүй, зориглон хийж чадсан учраас тэд амжилтанд хүрсэн. Магадгүй тухайн үед эргэн тойрных нь хүмүүс зогсоохыг оролдсон байх. Гэхдээ л эцсийн бүлэгт чи өөрийнхөө ирээдүйн эзэн шүү дээ.
4. Цаг үргэлж тушаал дэвших, мөнгө олох, хийсэн бүгдээ үнэлүүлэх гэж цаг үрэх: Ганц нэг удаагийн бүтэлгүйтэл, уналтыг хүлээн зөвшөөрч, давж гарч чадахуйц сэтгэлийн тэнхээтэй бай. Хамгийн гол нь өөрийн юу чадах, гол авъяас тань юу, гол зорилго тань юу вэ гэдгийг л сайн мэдэх хэрэгтэй.

5. Цэвэрхэн, сайхан хувцасла: Биеийнхээ хэлбэрт таарсан, өө сэвийг далдалсан цэвэрхэн сайхан хувцаслах бол маш, бүр маш чухал. Биед эвтэйхэн эсвэл нялх хүүхэдтэй, гэрийн ажил их учраас гэх шалтгаанаар бусдын нүдэнд уруу дорой бүү харагд. Ялангуяа ажлын ярилцлаганд орох бол, ажил олгогчид сэтгэгдэл төрүүлэх чухал шалгууруудын нэг нь гадаад төрх, биеэ авч явж буй байдал юм шүү.
6. Битгий амархан бууж өг: Хэн нэгэн чамд үгүй хэлж хэлэх, хийсэн ажлыг чинь шүүмжилвэл тэр ажлаа зүгээр л илүү сайн хий. Дахиад үзүүл. Өөрийнхөө хэн гэдгийг харуул. Ганцхан удаагийн "ҮГҮЙ" гэсэн хариултын төлөө өөртөө итгэх итгэл, урам зоригоо шалаар нэг унагах хэрэггүй.

7. Амралтгүй ажиллах: Өөртөө амрах цаг гаргаж дуртай зүйлээ хий, эсвэл юу ч хийхгүй амар. Эрүүл мэнд ямар ч ажил, амжилтаас илүү чухал гэдгийг үргэлж сана.
8. Ирээдүйн карьераасаа илүү дүнд санаж зовж цагийг өнгөрүүлэх: Чиний голч оноо хэд гэдгийг тоож асуухгүй байгууллагууд маш олон. Хэрвээ чи оюутан бол бие даалт, курсын ажил, гэрийн даалгаварт зарцуулдаг их цагаасаа бага зэргийг өнөөгийн нийгэм, эрэлт хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх боломжид зарцуулж байгаарай.
9. Сургуулиа төгссөөд нэг газраа "шигдэх": Ажилд оронгуутаа шууд л амьдрал ингээд дуусчих юм шиг хандаж, тэндээ шигдэх хэрэггүй. Ажлаа хийж байх зуураа энэ миний байх ёстой газар мөн үү биш үү, хэрэв биш бол би яах хэрэгтэй вэ, надад тохирох, сэтгэл хангалуун ажиллах газар хаана байна гэж дотроо үргэлж эрэл хайгуул сэмхэн хийж явах хэрэгтэй.
10. Бусадтай өөрийгөө зүйрлэх, атаархах гэсэн зүйлсийг толгойноосоо авч хая: Бусдад үргэлж сайн сайхныг хүсэж, сайн зүйл тохиолдоход нь хамтдаа баярлах, зовлон жаргалыг нь хуваалцдаг байх хүн чанар сайхан сэтгэл бол амжилтын гол түлхүүр шүү.

11. Өөрийгөө чадваргүй гэж итгэн тушаал ахих, ажиллах орчноо сайжруулахаас хойш суух: Хэрэв ямар нэг зүйл хүсэж байвал үүнийхээ төлөө явдаг, тэмцдэг бай. Үүний төлөө амсах хамгийн муу зүйл бол "үгүй" гэсэн хариултнаас хэтрэхгүй. Тэгэхээр өөрийнхөө төлөө, өөрөө гүйж чаддаг бай.
12. Ажил олдохгүй гэж айн дургүй ажлаа хийсээр л байх: Залуу насаа ингэж дэмий өнгөрүүлж яахав ээ. Хэрэв одоо байгаа ажилдаа дургүй болсон бол эртхэн дараагийн алхмаа хийгээрэй.
13. Ажлаас өөр юу ч хийхгүй байх: Шинэ гадаад хэл сурах, спортоор хичээллэх, цагийн ажил хиймээр санагдсан ч "бүтэн ажилтай учраас" гэдэг шалтгаанаар өөртөө цаг гаргаж амжихгүй л явна уу? Ядаж ажлын өдрүүдийнхээ хоёрт нь оройн цагийг удаан бодсон ч гүйцэлдүүлж амжихгүй яваа ажилдаа зарцуул.
14. Байнга оройтож ажиллах: Байнга оройтож ажиллаад байвал хүмүүс чамайг ажлаа сайн хийдэг хэмээн сайшаана гэсэн бодлоор үргэлж оройтдог бол, өдөр нь амжихгүй ажлаа бас л орой заавал үлдэж хийдэг бол үүнийгээ эртхэн зогсоох хэрэгтэй. Оронд нь ажлын цагаар бүх ажлаа амжуулж ажил тарсанаас хойшх цагийг өөртөө зарцуул.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт