
НҮБ-ын албан ёсны мэдээллээр ердөө л 700 гаруй хүн хотод үлдсэн бөгөөд бусад оршин суугчид турк улсын хоргодох байр руу дүрвэсэн гэнэ. АНУ-ын агаарын арми Исламын улс бүлэглэлийн агаараас довтолсоор байгаа ч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.

Харин өчигдөр НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын дарга Хатагтай Баронесс Амис дүрвэгсдийн хорогдох байртай танилцаж, хорогдож байгаа сирийн иргэдийн тоо НҮБ-с тооцоолж байснаас харьцангуй их байгааг сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр Турк улсын хилийн ойролцоох Сурук хот дахь дүрвэгсдийн хүүхдүүдийн сургуулиар зочилсон бөгөөд “ бараг 4 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөний уршгаар Турк улс рүү дүрвэхээр бүртгүүлсэн нийт 900 мянган курдууд байгаа боловч бодит байдал дээр 1 сая 600 мянган дүрвэгсэд байна” гэжээ.

Сири улс дахь Их Британий хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлж байгаагаар өнгөрөгч бямба гарагт АНУ-ын армийнхан Сири улс дахь Исламын улс бүлгийн байршил руу агаараас цохилт өгсөн бөгөөд энэ үеэр 10 энгийн иргэд амь насаа алдсан гэх мэдээлэл ирсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт