
Өчигдөр Чингисийн талбайд "Замыг гэрэлтүүлье" арга хэмжээ болж өнгөрлөө. 2015 оны 9-р сарын 26-ны өдөр дэлхийн Засгийн газрууд Мянганы хөгжлийн зорилтын дараах шинэ зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилтууд 2015-2030-ыг батлахаар Нью-Йорк хотноо хуран цуглах юм. Энэ уулзалтын өмнө Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг бодит ажил болгох амлалт өгөхийг шаардаж, дэлхийн 150 оронд иргэний нийгмийн байгууллагууд “ЭРХ ТЭГШ, АЮУЛГҮЙ, БАТАЛГААТАЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” ACTION/2015 үйл ажиллагааг дэлхий дахинаа нэгэн зэрэг өрнүүлсэн юм.
Засгийн газрыг хариуцлагатай байлгах үүднээс Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг бодит болгохыг шаардаж “Замыг гэрэлтүүлээч” үйл ажиллагааг Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Сангаас хамтран 2015 оны 9-р сарын 24-ний үдэш Чингисийн талбай дээр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд МЭИ-ийн гишүүд дараахи үйл ажиллагааг зохион байгуулж оролцжээ: "10 сарын 17- Ядуурлын эсрэг олон улсын өдөр"-ийг угтаж хүмүүсийг ядууралд хүргэж түүнийг гүнзгийрүүлж байгаа хүний эрхийн зөрчлийг зогсоохын төлөө "Хүнийг хүндэл-Миний бие миний эрх" кампанит ажлынхаа хүрээнд Монгол улсад нүүрлэсээр байгаа дараах асуудлуудыг онцолжээ. Үүнд:
- Гэр хороололд иргэд шаардлага хангасан орон байр, цэвэр ус, эрүүл ахуйн нөхцөл зэрэг үндсэн үйлчилгээгээр хангагдахгүй,
· Газрыг чөлөөлж иргэдийн албадан нүүлгэхдээ төр эрх зүйн хамгаалалт, баталгаа өгөлгүй орон гэргүй болгож байгаа болон,
- Үндэс угсаа, жендер, бэлгийг чиг баримжаа болон хөгжлийн бэрхшээлд суурилсан ялгаварлан гадуурхалтын асуудлыг хөндсөн сэдэвтэй уриа бүхий шөнө гэрэлтдэг фосфортой самбар, сонирхолтой үзүүлбэрүүдийг гишүүдийнхээ санаачлаар бэлтгэн оролцжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт