“Агуу Гацби” ДиКаприо цаашид чулуужсан түлш хэрэглэхээ зогсоож энэ салбарт хөрөнгө оруулахгүй. Эх дэлхийгээ хайрлах үүднээс гибрид автомашин унадаг маягыг Холлиувад дэлгэрүүлсэн хүмүүсийн нэг нь Каприо аргагүй мөн. Энэ ч үүднээс мягмар гарагт тэрээр чулуужсан түлшнээс гаргаж авдаг эрчим хүчнээс бүрэн татгалзсан 400 байгууллага, 2000 гаруй хүний эгнээнд нэгдлээ.
Энэ хүмүүс газрын тос, нүүрс, байгалийн хий зэргээс мөнгөө татаж сэргээгдэх эрчим хүч болон угаар бага ялгаруулах шийдлийг гаргаж авах судалгаанд хөрөнгө оруулна. Нэг үгээр дахин байгальд хор хөнөөлтэй дээрх эрчим хүчийг хэрэглэхгүй гэсэн үг. Одоогийн байдлаар тэд 2.6 триллион ам.доллар босгож чаджээ. Леонардо “Цаг уурын өөрчлөлт манай гараг, түүний оршин суугчдын эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлөх боллоо” гэжээ. Тэрээр өөрийнхөө сангаар дамжуулан шинэ судалгаанд хөрөнгө оруулах гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт