Энэ өдрүүдэд Ромын Пап Франсис АНУ-д айлчилж байна. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар эхнэрүүдийн хамтаар ихэд хүндэтгэн угтаж авсан билээ.
Айлчлалын хүрээн Пап Франсис Вашингтон хотын гудамжаар хөнгөн тэргээр дайрч өнгөрөх үед таван настай охин олны дундаас ялгарч, түүнд захидал дамжуулжээ.
Таван настай Круз хэмээх Мексик охин захидлаа “Миний зүрх маш гунигтай байна” гэж эхэлж, түүний хүсэлтийг Ерөнхийлөгч Обамад дамжуулж өгөхийг хүсчээ. Учир нь америкийн цагаачлалын хуулиас шалтгаалж, охины эцэг эх нутаг буцах болсон байна. Харин захидлын төгсгөлд “Эцэг эхгүй үлдэх хүүхдүүд яаж зовохыг хэрэгсэж үзнэ үү” гэсэн байжээ.
Ерөнхийлөгч Обамагийн шийдвэрийн дагуу АНУ-д оршин сууж буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэн эх орондоо буцах болоод байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч таван настай иргэнийхээ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх бол?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт