ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нелли Фуртадо хэдэн хэлээр ярьдаг вэ?

    Канадын дуучин, дуу зохиогч Нелли Фуртадо поп ертөнцөд 14 жил байр сууриа хадгалж чадсан билээ. Дэлхий даяар 20 сая цомог худалдаж, Грэммийн наадмаас хоёр ч удаа шагнал хүртсэн. Үүн дээр 10 удаагийн Juno Awards, MuchMusic Video Awards зэргийг дурдах нь зүйтэй. Португал хосын охин тэрээр испани, англи, португал хэлийг төгс эзэмшжээ. Одоо дууны инженер Демо Кастельонтой гэрлэж, нэг охинтой аз жаргалтай амьдарч байна.

    Олон хэлний чадвартай дараагийн алдартан “Юрийн галвын цэцэрлэг”-ийн Камилла Белле англи, испани, португал хэлтэй. Таван настайгаасаа жүжиглэж байна.

    Швед, канад холимог цуст Малин Мариа Акерман 2000-аад оноос олон кинонд туслах дүр бүтээж байгаа. Тэрээр англи, швед, испани, франц хэлтэй.

    “Aвенжерс”, “Дайны морь” тэргүүтэй олон кинонд дүр бүтээсэн Брит Том Хиддлестон англи, франц, испани мөн грек хэлтэй.

    “Бөгжний эзэн”-ий Вигго Мортенсон Нью-Йоркод төрсөн ч Дани, Венесуэл, Аргентинд хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тэрээр англи, дани, испани болон франц, итали хэлийг гаргууд эзэмшсэн.

    Жоди Фостер таван хэлээр ярьдаг. Англи, франц хэлээр цэвэр ярьдаг бол Герман, итали, испани хэл мэднэ.

    Натали Фортман дохионы хэл мэддэг төдийгүй еврей, англи, франц, герман, япон хэлтэй.

    Эцэст нь Шакира. Колумб улсад 1977 онд төрсөн тэрээр англи, испани хэлээр дуулж,  50 сая цомог борлуулжээ. Англи, испаниас гадна итали, франц, каталан, араб, португал хэлтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй