ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Урт үстэй байхын ”зовлон”

    Урт үстэй хүн бүр эдгээр асуудлыг сэтгэл зүрхээрээ мэдрэгсэд байх... 

    1. Үснийхээ боолтыг мартах: Гэрийн түлхүүр, өмд, цамцаа мартсантай дүйхүйц хэмжээний асуудал бол "үсний боолт"

    2. Бугуйвчны оронд үсний боолтыг бугуйндаа зүүж хэвших: Гэхдээ л муугүй дэгжин харагддаг шүү, тийм биз? 

    3. Өвлийн улиралд ороолтонд хамт "ороогдох" : Үүнээс болж хүсээгүй ч гэсэн долгионтой, буржгар үстэй болох тохиолдол цөөнгүй. 

    4. Хоол, унд дотроос үс олох аймшигт мөч: Хоол хийж байх үед үс дүрэгдэх, эсвэл унах...

    5. Спорт зааланд үсээ боосон ч түвэгтэй санагдах: Үсээ боосон ч нүүрний чинь урдуур орж ирж түвэгтэй санагдах үе олон бий. 

    6. Нойтон урт үс хатах гэж 10 орчим жил болох шиг санагддаг: Яарч сандарсан үед бүр ч хэцүү. Хэн л нойтон үстэй хүйтэн сэрүүний улиралд гадуур явахыг хүсэх вэ дээ? 

    7. Хаа сайгүй чиний үс: Шал, ширээ, сандал, тавиур гээд л хаа сайгүй урт үс хөглөрөх бол энгийн асуудал. 

    8. Гялалздаг уруул өнгөлөгч түрхсэн үед: Уруул өнгөлөгчинд наалдаж, цавуудсан мэт болсон үсээ салгаж авах бас л хамгийн муухай мэдрэмжүүдийн нэг. 

    9. Үсээ зөвхөн самнахад зориулж цаг гаргах шаардлагатай болно: Сая долларын бүсгүй дээр гардаг шиг булчинлаг гартай болох энгийн алхам бол урт сайхан үсээ самнах юм. 

    10. Үсээ цамц, куртканд цахилгаандах: ЦАГ ҮРГЭЛЖ. 

    11: Хэн нэг залуу үсийг чинь илбэж байх үед үс гогцоорох: Урт үстэй бүх хүмүүст ийм зүйл тохиолдож байсан байх. 

    12. Хүзүүний зүүлтний хэрэггүй болох: Аалзны шүлсэн дундахь цор ганц аалз шиг л урт үсэн дундаас цухуйх ганц хүзүүний зүүлт минь. 

    13. Шампунь, ангижруулагчны мангас: Урт үс магадгүй ангижруулагч шампунийг уучихдаг байх.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй