ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    23 дугаар сургууль хүчин чадлаа 3 дахин хэтрүүлжээ

    Чингэлтэй дүүргийн 23 дугаар сүргуулийн хүчин чадал, анги дүүргэлт нормативт хэмжээнээс хэтэрч багш, сурагчдын эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангагдахгүй байгаа талаар ирүүлсэн мэдээллийн дагуу УМХГ шалгалт хийлээ.

    Шалгалтаар сургуулийн хүчин чадал 2,5-3 дахин нэмэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд 1-р ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг хүүхдэд ногдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байна. Хүүхэд олонтойгоос сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахаж тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, 1а, 1е ангийн зарим сурагчид самбар дээрхи бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харж хичээллэдэг, ширээний эгнээ хоорондын зай багасчээ. Энэ нь сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр /харааны эрхтэн, нуруу, нугалам/ нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна.

    Мөн сургуулийн цайны газар нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч хүнсний төрөлжсөн агуулахгүй, хоол үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт хангалтгүй, ажиллагсдын амрах өрөөнд үдийн цайны бүтээгдэхүүнийг хадгалсан, үдийн цайны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх "Талх-чихэр" ХХК, "Мон-сүү" ХХК-тай хийсэн гэрээ нь журмын заалтыг хангаагүй байжээ.

    Иймд хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд дээрх зөрчил дутагдлыг арилгах, холбогдох дээд шатны байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэхийг сургуулийн захиралд даалгасан  байна.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй