ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Уул уурхайн сайд Колумб Улсад ажлын айлчлал хийлээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсад энэ сарын 15-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Тэрээр Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцлоо. Ингэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлолт, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалт, татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

    Колумб улсын тухайд  3368 уурхай дээр хийсэн судалгаагаар 65 орчим хувьд  хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн статистик мэдээлэл байна.

    Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн Дэд сайд Павло Вера Сантостай уулзаж уул уурхайн олборлолтын улмаас байгаль орчны нөлөөллийг хэрхэн зохицуулдаг, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай техник технологи нэвтрүүлэх, байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийн олголтын талаар харилцан ярилцлаа. Энэхүү айлчлалын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Гадаад хэргийн дэд сайд Патти Лондонио Харамиллотой уулзаж Монгол, Колумбын харилцаа, хамтын ажиллагааг цаашид уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой болохыг тэмдэглэсэн

    Уулзалтын үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид Колумбын Үндэсний сургалтын төвд Монголоос багш болон мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах албан хүсэлтийг Колумбын Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагад тавьсныг найрсгаар хүлээн авч дэмжихээ илэрхийлэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй