ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бранжелина нар Сири хүүхэд үрчилж авахаар болжээ

    Анжелина Жоли, Бред Питт нар гэр бүлээ дахин өргөжүүлэхээр шийдсэн бололтой. Баттай эх сурвалжуудаас үзэхэд тэд өнчин Сири хүүхэд үрчилж авахаар болсон байна. 

    Өдгөө 40 настай Анжелина болон 51 настай Бред Питт нар аав нь цэргүүдэд баригдаж, ээж нь гэр нь шатах үед амь үрэгдсэн гурван Сири хүүтэй удаа дараа уулзсан бөгөөд хэдий Анжелина нэг айлын гурван хүүг гурвууланг нь үрчилж авах хүсэлтэй байсан ч Бред эхнэрийнхээ саналд татгалзсан хариулт өгсөн учир тэд нэг л хүүхэд үрчилж авахаар болжээ. 

    "Зургаан хүүхдээс гэнэт ес болно гэдэг бол амаргүй асуудал. Бусад хүүхдүүдэд маань ч ямар нөлөө үзүүлэхийг бид мэдэхгүй шүү дээ. Тэгээд ч нэг айлын гурван хүүхэд дахин нэг айлд үрчлүүлэн цуг амьдарна гэдэг дасан зохицлын хувьд ч тэр бэрхшээлтэй учир би татгалзсан. Гэхдээ Энжи намайг тун сайн ойлгосон учир ямар ч асуудал гараагүй" хэмээн Бред Питт өгүүлсэн байна. 

    Холливудын алдарт хосууд өмнө нь гурван хүүхэд үрчилж авч байсан билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй