
Алдарт Ливерпүүлийн дөрвөлийн нэг агсан Жонн Ленноны зохиосон дуунуудыг эргэн санахад "хайр, энх тайван" гэх хоёр үгс л ой санамжид хамгийн түрүүнд бууж ирэх. Гэхдээ түүний Битлзийн гишүүн байх үедээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ичгүүр сонжуургүй шоолж буй бичлэгийг үзвэл танд арай өөр зүйл бодогдох болов уу.
Жонн Ленноны зохиосон хайр дүүрэн дуунууд болон бодит амьдрал дээрх зан араншин хоёр хоорондоо тэс өөр байсныг гэрчлэх хэд хэдэн баримт байдаг.
Жонн Ленноны хамгийн анхны эхнэр Синтиа хэмээх бүсгүй байв. Харамсалтай нь Жонн Синтиагийн биед хүрсэн, цохисон хэмээн Синтиа түүнээс салсан удаатай.

Мөн Жонн, Синтиа нарын хүү Жулиан хожим аавынхаа тухай дурсахдаа:
"Аав хайр, энх тайван, амар амгалан амьдралын тухай л зөвхөн дуулдаг л хүн байсан. Ааваас илүү ээж минь илүү халамжтай, энэрэнгүй бүсгүй байсан юм. Одоо эргэн санахад аав надтай их муухай харьцахаас өөр дурсамж толгойд орж ирдэггүй" гэсэн байдаг нь Жонн Ленноны ямар хүн байсныг гэрчлэх мэт.

1980 онд Жонн Леннон энэ тухайгаа өөрөө Playboy сэтгүүлд ярьж байсан удаа бий.
Тэрээр энэхүү ярилцлагадаа:
"Би ямар ч эмэгтэй хүнтэй ширүүн, хайр найргүй харьцдаг хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй болсон үедээ эсвэл ямар нэг зүйл таалагдахгүй болсон үед би эмэгтэй хүнийг зүгээр л цохиод авдаг байсан. Би эрчүүдийн төлөө дуугарч бас дуулж харин эмэгтэйчүүдийг цохидог, биеийг нь бэртээчихдэг байсан. Магадгүй энэ бол миний яагаад үргэлж энх тайвны төлөө тэмцдэг шалтгаан ч байж болох юм. Бүх юм эсрэгээрээ байдаг юм. Хамгийн аймшигтай харгис хэрцгий хүмүүс "хайр"-ыг магтан дуулдаг, энх тайван гэж хашхирдаг юм. Гэхдээ энэ нь би хайрыг үгүйсгэдэг гэсэн үг биш. Би чин сэтгэлээсээ энэ дэлхийд энх тайван тогтоосой гэж хүсдэг. Тийм ч учраас би өмнө нь хэчнээн харгис муухай ааштай нэгэн байсныгаа одоо ойлгосон, өмнөх алдаанаасаа суралцсан. Хэдэн жилийн дараа хөгширсөн хойноо залуу хойч үедээ ямар муухай "хүчирхийлэгч" байсан тухайгаа ярьж мөн ийм биш байх талаар үлгэрлэх болно" хэмээсэн байдаг.
Үнэн хэрэгтээ тэрээр хөгширсөн хойноо ч нэг их өөрчлөгдөөгүй хэвээр байсан гэдэг. Алдарт Rolling Stone сэтгүүлчтэй олон цаг ярилцахдаа тэрээр удаах эхнэр Иоко Онотойгоо маш бүдүүлэг харилцаж байсныг сэтгүүлч хожим дурссан байдаг.

Түүний анхны гэргий Синтиа "Жонн" хэмээх товч нэртэй намтарчилсан номонд алдарт хөгжимчний ёс суртахуунгүй зан авирын тухай илэн далангүй дурдсан байдаг бол Битлз хамтлагийн намтрыг бичигч Philip Norman-ий бичсэн John Lennon: The Life номонд Синтиагийн өгүүлсэнтэй ижил төстэй зүйлс олон гардаг.
Гэхдээ Жонн Ленноны эхнэрүүд л түүний бүдүүлэг зан авирын хохирогчид биш юм. Нэгэн удаа Жонн Леннон Битлзийн менежер асан Брайн Эпштайнтай тэднийг танилцуулах ёстой байсан Боб Вүүлерийг аймшигтай зодсон хэрэг гарч байсан юм. Вүүлер энэ үед Жонн Леннон, Брайн хоёрыг гей бэлгийн хавьталд орсон хэмээн шоглож байсан ч Жонн огт инээхгүй байв. Ингээд Жонн гэнэт Вүүлер лүү дайрч хэд хэдэн хавиргыг нь хугартал зодож Вүүлер эмнэлэгт хүргэгдсэн аж. Жонн дараа нь энэ тухай ярихдаа тэр Вүүлерийг яг алах гэж байгаа мэт улангассан байсан бөгөөд үүнийгээ гэнэт ухаарсан даруйдаа зодохоо зогсоосон хэмээжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт