
Зам, тээврийн сайд М.Зоригт Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан улс, хот хоорондын нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээнд нэгдсэн хяналтыг нэмэгдүүлэн ажиллахыг үүрэгдсэн билээ. Тус ажлын хүрээнд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Автотээврийн үндэсний төв албан уулзалт зохион байгуулж хяналтын нэгдсэн системийн талаарх дэлгэрэнгүй судалгааг танилцууллаа.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд тус ажлын үр бүтээлтэйг онцолж, цаашид дэмжиж ажиллахаар шийдвэрлэлээ.
GPS-ийн тусламжтайгаар хяналтыг нэмэгдүүлснээр орон нутгийн замд хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг эрсдэлүүд буурч зам тээврийн осол багасах бүрэн боломжтой юм.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт