ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фейсбүүк хэрэглэгчид 12 төрлийн донтонгуудад хуваагдана

    Шударгаар хэлэхэд ерөнхий фейсбүүк хэрэглэгчдийг 12 төрлийн сонин зуршилтай этгээдүүдэд хуваан авч үзэж болдог. Магадгүй түүнээс ч олон байж болох юм. 

    Та болон таны нүүр номын найзууд аль хэсэгт нь хуваагдах вэ? 

    Өөрийн биед дурлагч: Өөрийн биеийн хэсгүүд болон хаа нэгтээ нь гэмтэж бэртвэл цаг алдалгүй зургийг нь авч "пост" хийдэг хүмүүсийг энэ төрөлт авч үзнэ. Магадгүй фитнесс зааланд цагийг өнгөрүүлдэг бол та тэдний цээж, гар, хөл, өгзөг бэлхүүсний чангарсан зургуудыг мөн л цаг алдалгүй харах болно. 

    Бурхан шиг хүмүүс: Бидний амьдралд тохиолдож буй юмс, өглөө үдэш бүхэн бурхан тэнгэрийн бэлэг тул аз жаргал, баяр хөөр, хайр энэрлээр дүүрэн амьдрахыг уриалан гэгээлэг утгатай "пост" оруулагчид. Мөн Далай Лам, Тереса Эх, Ганди гэх мэт аугаа хүмүүсийн үгсээр тэд танд өөрийн цахим хуудсаар дамжуулан үргэлж ухаарал хайрлахаа үл мартдаг хүмүүс. 

    "Селфи" хадагтай ноёд: Магадгүй хамгийн түгээмэл төрлийн фейсбүүк хэрэглэгчид бол тэд. Зураг шигээ л бай л даа гэдэг байх аа?

    Хувийн амьдралаа олонд дэлгэгчид: Өнөөдөр "In a relationship" статустай ч долоо хоногийн дараа л гэхэд "Single" болчихдог, тэгэх бүртээ шархалсан зүрх аль эсхүл дурласан сэтгэлээ барьж чадалгүй нүүр номын нөхөдтэйгөө харамгүй хуваалцдаг хүмүүс. Үгүй юмаа гэхэд, төгс нэгнийг хайн энэ тухайгаа мөн л нэгд нэгэнгүй бичин, үзэл бодлоо хуваалцагчдыг энэ ангилалд хамруулж үзэж болно. 

    Амьтны эрхийн төлөө тэмцэгсэд: Амьтадтай зүй бус харилцаж байгаа хүмүүсийг үзэн ядаж, ийм тохиолдлын гэрч болсон амьтдын зураг бичлэгийг шейрлэж , өрөвдсөн сэтгэлээ илэрхийлэн тэдний төлөө ам хуурайгүй дуугардаг хүмүүс. 

    Онолын мэдлэгтнүүд: Арван жил, их сургуулийн багш нар ч тэдний таамаглал, харьцангуйн онол, дүгнэлт хийх чадварын хажууд бол хүүхдээрээ. Есдүгээр сарын 11-ний дэлбэрэлт, реппер Tupac-ийн үхэл, улс төрийн хэлмэгдүүлэлт, инфляци, Африк, Сахарын цөлийн цаг агаар, хотын замын түгжрэл, эдийн засгийн хямрал түүнээс ангижрах арга замуудын тухай урт гэгч нь "пост" бичдэг, нухацтай сэдвийн дор коммент хэсэгт нэр нь үргэлж дурайж харагддаг найзууд бидэнд бүгдэд нь бий. Тийм биз? 

    Маркетингчид: Танд нэг "Friend Request" иржээ. Ингээд та хариуд нь хүсэлтийг нь хүлээн авч "Confirm request" хийчихлээ. Үүнээс хойш шинэхэн найзаас тань үргэлж аль нэг хуудсанд лайк дарах урилга, үдэшлэг event-н урилга, ингээд зогсохгүй мессенжрийн цонхонд сүүмэлзэн ухуулга сурталчилгаагаа илгээдэг "маркетингчид". 

    Хүүхдийнхээ зургаар гангарагчид: Хэн нэгний хүүхэд уйлжээ. Ээж аав нь зургийг нь фейсбүүктээ энэ үед хийж байх юм. Тэр хүүхэд дараа нь нэг инээжээ, ээж аав нь дахиад л зургийг нь авсан байна. Энэ удаад тэд хүүхэддээ, аль эсвэл хэн нэгэн хүүхдэд нь ямар нэг зүйл бэлэглэсэн байна. Шинэ зураг мэдээж тун удахгүй "фейсбүүкт" байрлах болно. 

    Хоол, ус, ундаа, бас дахин хоол ус ундаа...: Хоолой давах бүхнийх нь зураг фейсбүүк эсвэл инстаграм-д постлогддог хүмүүс ч олон шүү. Өлсөж ядарч байх үед ийм зурагтай таарах ч.... 

    Үргэлж дандаа гомдоллогчид: Өдөр бүр л түүнд ямар нэг хэцүүхэн зүйл тохиолдож байдаг гэлтэй. Эсвэл түүнд ер нь таалагдах санаанд нь хүрэх зүйл хуруу дарам цөөн байх. Мэдээж тэр найз маань тэр зүйлсийнхээ тухай бухимдангүй постууд үлдээхээ хэзээ ч мартахгүй. 

    Сэтгэл хөдлөлдөө хэт автагчид: Найз нөхөдтэйгөө хамт наргиж цэнгэж байх үедээ хөлчүүрхсэн зургаа сэтгэл хөдлөлдөө автаж фейсбүүктээ оруулаад маргааш нь устгах, эсвэл уурандаа сэтгэлийн "гүн дэх" үгсийг хараал ерөөлтэй хавчуулан цахим хуудсандаа нийтлэх тохиолдол нийт цахим сүлжээ хэрэглэгсэдийн дунд их бий. Сэтгэл хөдлөлөө хөөрхий муу фейсбүүктээ гаргадаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй