ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    33 настай Араб ханхүү таалал төгсчээ

    Арабын Нэгдсэн Эмирт улсын ханхүү баасан гарагт 33 насандаа таалал төгсчээ. Залуу, эрүүл чийрэг ханхүү таалал төгссөн шалтгааныг зүрх зогссон гэж үзэж байгаа бөгөөд бямба гарагт Умм Хурайр оршуулгын газарт нутаглуулсан байна. Энэ тухай Дубайн Забил ордон албан ёсоор мэдэгдлээ.

    Та бүхэн ханхүү Рашидын 2006 онд аавтайгаа авахуулсан болон албан ёсны хөрөг зургийг нь харж байна.

    Ханхүү Рашид 2008 онд угсаа залгамжлах хунтайж гэх хэргэмээ хураалгаж, тэр үеэс хойш дуулиантай амьдарч иржээ. Сүүлийн жилүүдэд тэрээр мансууруулах бодист автсан гэх шуугиан тархаж, 2009 онд гэр бүлийнхэн нь түүний энэ зуршлыг засахаар эмнэлэгт хэвтүүлсэн гэх албан бус мэдээ бий. Мөн дипломат шугамаар тархсан нэгэн мэдээлэл байдаг нь түүнийг ордонд ажиллаж байсан туслахын амь насыг бүрэлгэсэн гэх мэдээлэл юм.

    Түүний дүү 32 настай Хамдан (зургийн баруунд) угсаа залгамжлах хунтайж болсон бол өөр нэг дүү Мактум (зургийн зүүнд) нь Дубайн дэд захирагчаар ажиллаж байна. Таалал төгссөн ханхүү дүү нарынхаа адил албан ёсоор гэр бүл болоогүй байжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй