Аминд халтай өвчтэй нярайгаас эхлээд зарим төрлийн хорт хавдар, ДОХ тэргүүтэй дархлалын тогтолцооны эмгэгтэй хүмүүсийн түлхүү хэрэглэдэг Дараприм эм 750 ам.долларын үнэтэй болжээ. Нэг хоногийн өмнө ширхэг нь 13 ам.доллар байсан эмийн үнэ ийнхүү 5500 хувиар өссөн нь шинэ захиралын шийдвэр аж. Тодруулбал дараприм эмийг үйлдвэрлэдэг Turing Pharmaceuticals-ийн захирал 32 настай Мартин Шкрели энэ шийдвэрийг гаргасан байна. Олон хүний бухимдуулсан энэ шийдвэрээ тэрээр “Өвчтнүүдээ шулах гэсэндээ биш зах зээлд амьд үлдэхийн эрхэнд” гэж тайлбарлажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт