АНУ-ын хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газраас трамадол эмийн талаар анхааруулга гаргалаа. Энэхүү өвчин намдаагч эмийг тус улсад 17 хүртэлх насны хүүхдүүдэд мэс заслын дараах өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. Хүүхдэд хэрэглэхийг тус байгууллага зөвшөөрөөгүй ч эмч нар дур мэдэн олгодог байна. Энэ эмийг хэрэглээд хүүхдийн амьсгал удаашрах, цөөрөх, хүндрэлтэй эсвэл шуугиантай амьсгалах, унтаарах зэрэг шинж илэрвэл нэн яаралтай эмнэлэгт хүргэх эсвэл түргэн тусламж дуудахыг анхааруулжээ. Саяхан Франц улсад мэс заслын дараа энэ эмийг нэг удаа хэрэглэсэн 5 настай охины амьсгал удааширч, яаралтай эмнэлгийн тусламж авсан хэрэг гарсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт