Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАХН-тай хамтарч ажиллах гэхрээнд гарын үсэг зурсан нь өнгөрсөн амралтын өдрүүдийн сонин үйл явдлын нэг болсон. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө. Тэрээр засгаас хамтарч буй намуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөх гэсэн юм гэсэн өмнөтгөлтэйгээр мэдээллээ эхэллээ.
Н.Алтанхуяг: “2012 оны сонгуулийн дараа бид УИХ-д олонхи болоогүй, олуулаа болсон. Тиймээс дангаараа засаг барих боломжгүй байсныг та бүхэн мэднэ. Энэ үед АН ҮЗХ-гоо хуралдуулж бусад намыг сонсч бгаад Шударга ёс эвсэл болон ИЗН-тай хамтарч ажиллая гэсэн шийдлийг гаргаж байсан. Энэ дагуу Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан 2 жил ажиллаж байна. Энэ хугацаанд 4 нам 3 субьект хамтарч ажиллах явцад МАХН-ын зүгээс гэрээгээ шинэчилж тодорхой болгох санал тавьсан. Хамтарч ажиллах явцад 1 намынх нь нөгөөхөө огцруулъя гэсэн тохиолдолд энэ талаар зохицуулалт алга. Мөн засаг барих квот Засгийн газар огцорсон тохиолдолд хадгалагддаг байвал яасан юм гэх саналууд тавьсан. Ер нь цаашид яаж хамтрах талаар гэрээндээ оруулъя гэсэн санал 4 сараас хойш бидэнд тавьсан юм. Бид МҮАН, ИЗНН-тай ч энэ талаар ярихад цаашид хамтын ажиллагааны талаар ярилцахад бэлэн гэсэн. Манай намын Гүйцэтгэх зөвлөл 2014 оны 05.28 нд хуралдаж гэрээний талаархи санал оноог гишүүдээсээ сонссон” гэв.
АН МАХН-тай гэрээ байгуулсны дараа тус 2 намыг эвсч сонгуульд орох нь гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Н.Алтанхуяг сайд эвсэх эсэхээ тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэрлэнэ гэсэн байгаа. Шууд эвсэх тухай зүйл гэрээнд байхгүй гэж хариулсан юм.
Б.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт