ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Их багш Лао Цу-гийн амьдралын тухай үнэт сургаалиуд

    Лао Цу бол БНХУА-ын хамгийн агуу сэтгэгчдийн нэг билээ. Тэр бидэнд өдөр тутам санаж явбал зохилтой олон чухал сургаалиудыг үлдээсэн. 

    1. Бүх асуултын хариу чиний дотор бий

    "Бусдыг таньж мэднэ гэдэг бол ухаан, өөрийгөө таньж мэднэ гэдэг нь мэргэн ухаан. Бусдыг удирдах бол хүч чадал, харин өөрийгөө удирдана гэдэг жинхэнэ агуу хүч"

    "Одоо байгаа БИ-ээс ангижрах үед, жинхэнэ БИ-гээ олох аялал эхэлдэг"

    2. Явуулах гэдэг нь өөрийгөө чөлөөлж буйн хэлбэр 

    "Тавьж явуулж чадсан хүн л ялагч болдог. Явуулах үед бас бүх зүйл дуусан амирлангуй болдог. Гэхдээ хичээн зүтгэсээр байвал бүх ялалт чинийх болдог."

    "Жинхэнэ багш юу ч ярьж, юу ч хийлгүйгээр бусдад үлгэрлэж чаддаг."

    "Ус тогтуун болтол хүлээж чаддаг бай. Үйлдэл тань өөрөө ярьж эхлэх хүртэл шургуу хөдөлмөрлө."

    3. Өөрийгөө хэт шүтэх үзэл танд хэзээ ч аз жаргал авчрахгүй 

    "Өөрийгөө тодорхойлж ярьдаг хүн үнэндээ өөрийгөө хэн гэдгийг мэддэггүй"

    "Бусдыг удирдах дуртай хүнд өөрийгөө удирдах хүч байдаггүй"

    "Үргэлж гэрэлтэхийг эрмэлздэг хүний гэрэл нь үнэндээ үргэлж бөхөж байдаг"

    4. Чөтгөрийг тоохгүй байх тусам тэр хүчээ алддаг 

    "Чөтгөрт юуг ч бүү өг, үл тоо. Өөрөө аажмаар алга болчихно"

    5. Сайхан сэтгэл үргэлж ялдаг. Ялсаар ч байх болно. 

    "Сайхан сэтгэлийг үгээр илэрхийлэх нь өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Сайхан сэтгэлийг зүрхэндээ илэрхийлэх нь ухааралыг бий болгодог. Сайхан сэтгэлийг бусдад түгээх нь хайрыг бий болгодог."

    "Бусдаар хайрлуулах нь чамд хүч чадал өгдөг бол хэн нэгнийг хайрлах нь урам зориг өгдөг"

    6. Өөрийнхөөрөө байх 

    "Бусдын үзэл бодлыг өөртөө тусгаж авах тусам чи тэдний хоригдол мэт болно"

    "Өөрийнхөө байгаа байдалд сэтгэл ханамжтай байж, бусадтай өөрийгөө бүү зүйрлэ. Үр дүнд нь хүн бүр чамайг хүндлэх болно"

    7. Төлөв даруу бай. Энэ нь чамд их ухаарал авчирна. 

    "Өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгийг мэддэг хүнийг ухаантай хүн гэж хэлнэ"

    "Ухаалаг бус зүйлсэд ч ухаалаг ханд"

    8. Өөрчлөлт шинэчлэлт хүний амьдралд заавал байдаг учир үргэлж бэлэн бай

    "Шинэ эхлэл үргэлж зүсээ хувиргасан хэцүү төгсгөл болон ирдэг"

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй