ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сормуус будах нууц

    Өнгө

    Бид сормуусаа өтгөн, урт, дэрвэгэр харагдуулахыг хүсдэг. Гоо сайхны компаниудын санал болгодог цэнхэр, ногоон, ягаан сормуусны будгийг сонгох хэрэггүй. Хар, бор өнгөтэй найзла. Өөр өнгөтэй сормуусны будаг өтгөрүүлж, уртасгахгүй. Заримдаа бүр сормуусыг гүйцэт ч буддаггүй.

    Тень, контурын дараа

    Нүдний тень, контураа тавьсны дараа л сормуусаа будна. Ингэснээр өмнөх хоёр бүтээгдэхүүний бүтээсэн сайхан нүдийг улам гоё болгох боломжтой.

    Арьсанд хүрснийг арилгахдаа

    Арьсандаа хүргэлгүй сормуусаа будах амаргүйг бид бүгд мэднэ. Гэхдээ арьсанд хүрсэн будгийг хатахаас нь өмнө арчих хэрэггүй. Хатсаных нь дараа хөвөнтэй савхаар хөнгөн арчаад л арилчихна. Эсвэл сормуусаа будахдаа халбага, төлбөрийн карт зэргийг ашиглаж сураарай.

    Дууссан будагныхаа багсыг хадгал

    Хайртай будаг чинь дууссан бол хаях гэж яараад хэрэггүй. Багсыг нь авч цэвэрлээд косметикны цүнхэндээ хийчих. Хөмсөгөө самнах, наалдсан сормуусаа салгах гээд юу эст хэрэг болох вэ. Хэд  хэрэглээд угааж, наалдсан будгийг арилгахаа мартав.

    Давхарла

    Нэг талдаа 2-3 удаа түрхээд нөгөө нүднийхээ сормуус руу шилжинэ. Энэ үйлдлээ 2-3 давтвал илүү дэрвэгэр өтгөн сормуустай болно. Гол нь мэдрэмж. Хэтрүүлвэл бөөгнөрсөн сормуустай л үлдэнэ дээ.

    Доод сормуусаа яах вэ?

    Доод сормуусаа будна. Урагш хойшоо хөдөлгөөнөөр. Илүү гарсныг нь цэвэрхэн багсаар авчихна.

    Усны хамгаалалттай сормуусны будаг

    Усны хамгаалалттай сормуусны будгийг арилгах гэж нэлээд нухах болдог. Энэ нимгэн зовхинд тань яаж нөлөөлөх бол? Өдөр бүр ингэж цэвэрлэвэл?

    Сормуусны будаг буух

    Усны хамгаалалттай ч бай сормуусны будаг нүүр чийгшүүлэгч, өө дарагч, крем зэрэг арьсанд зориулсан бүтээгдэхүүнд амархан буудаг гэдгийг анхаар.

    Сормуусаа дэрвийлгэхдээ

    Сормуусаа будчихаад дэрвийлгэвэл хиймэл төрх үүсэхээс гадна, таны хайртай сормуусыг унагаадаг. Тиймээс дэрвийлгэгч хэрэглэх дуртай бол будагнаасаа өмнө хэрэглээрэй. Викториа Секретийн сахиусан тэнгэрүүд сормуусаа дэрвийлгэхгүйгээр тайзан дээр гарч чаддаггүй гэсэн шүү. Үүний тулд эхлээд сормуусныхаа угт дэрвийлгэгчээ барьж 10 секунд. Дараа нь сормуусны тэг голд аваачиж 5-10 секунд барьж дэрвийлгэнэ.

    Манай нийтлэл таалагдсан бол найздаа илгээгээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй