ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хямдхан дарсаар үнэтэй коктейл хийх аргууд

    Хамгийн хямд дарсаар та гэртээ өөрийн гараар үнэтэй ресторанд уудаг шиг коктейл хийх боломжтой. 

    1. Blood Orange Spritzer

    Нэг хундага улаан "тэсрэлт" коктейлийг хийх жор: 

    1/2 хундага цагаан дарс 

    1/2 хийжүүлсэн ус 

    1/4 час улаан нимбэг

    Улаан жүрж нэг хэрчим

    Мөс 

    Улаан нимбэгийнхээ шүүсийг эхлээд шахна. Дараа хийжүүлсэн ус, дарс, нимбэгийн шүүсээ сайтар холиод дээр нь мөс, улаан жүржээ нэмнэ 

    Улаан дарстай халуун шоколад

    Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед сайхан сонсогдож байгаа биз? 

    Орц: 1, 1/2 аяга сүү 

    1 аяга улаан дарс 

    1/3 аяга хар шоколадны үйрмэг 

    Дунд зэрэг халаасан хайруулын тавганд сүү, шоколадны үйрмэгээ хольж өтгөн зуурмаг болтол нь зөөлөн нэгэн жигд хутгана. Бэлэн болсоных нь дараа зуурмаг дээрээ улаан дарсаа нэмж галаа нэмнэ. Хав халуун болсоных нь дараа аягалаарай. 

    Цагаан дарс, зөгийн балны коктейл 

    Орц: 1 1/2 аяга зөгийн бал 

    1/2 халуун ус 

    2 цайны халбага нимбэгийн шүүс 

    4 аяга цагаан дарс 

    Халуун усан дээр зөгийн балаа хийж сайтар хутгана. Зөгийн балаа уустал нь хутгах хэрэгтэй шүү. Үүний дараа нимбэг жимсний шүүс, дарсаа хийж хутгаад бэлэн болсоных нь дараа хэдэн ширхэг мөс хийнэ. Нэг зүсэм нимбэг бүр ч амт нэмэх болно. Мөн өөрийн хүслээр зөгийн бал нэмж болно. 

    Kalimocho

    Магадгүй хамгийн амархан хийгдэх коктейл бол Калимочо. Улаан дарсан дээрээ та хүв хүйтэн Кока-Колаг хэдэн ширхэг мөсний хамт нэмээрэй. 

    Crimean Cocktail

    Орц: Цагаан дарс, нэг цайны халбага нимбэгний шүүс, хийжүүлсэн ус, жүржийн шүүс 

    Цагаан дарс, жүржийн шүүс, хийжүүлсэн үс, нэг цайны халбага нимбэгийн шүүсийг хэдэн ширхэг мөстэй холиод сайтар хутгана.

     

    Танд манай нийтлэл таалагдсан бол заавал туршиж үзээрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй