ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажлаасаа халагдахыг хүсвэл эдгээрийг хий

    1. Бодож эргэцүүлэх хэрэггүй

    Өөрийнхөө хэмжээнд дээд амжилт гаргахын тулд та өмнө нь хаана байсан, одоо хаана байгаа, хаана хүрэхийг зорьж байгаа вэ гэдгээ эргэцүүл. Амжилтанд хүрсэн хүмүүс ажлын эхний өдөр ганцаараа нам гүмд энэ тухайгаа боддог байна. Тэгээд өөрөөсөө зорилгоо биелүүлэхийн тулд энэ долоо хоногт юу хийх вэ? Өнгөрсөн долоо  хоногт юу хийсэн бэ гэж асууна. Мөн яг одоо хийж байгаа ажил маань ямар шатандаа байна вэ гэж асуу.

    2. Гүйгээд бай.

    Утас чинь байнга хангинаж, хүмүүс чамтай уулзахаар дуудаж, буруу хөл дээрээ боссон мэт санагдаад галзуурмаар байсан ч хэдэн хором завсарлага ав. Өөр дээрээ төвлөрч, яг одоо цагт л бүрэн байж чадвал таны өмнө байгаа бүтэн өдрийг өөрийнхөөрөө удирдахад тусална. Бид эсэргээр нь тухайн өдрийнхөө эрхшээлд орчихдог шүү дээ.

    3. Илүү бал байна уу?

    Амжилттай хүмүүс ажлын өдрийнхөө эхэнд тав тухтай байдлаа хангадаг. Тэд хэзээ ч хамт ажилладаг хүнээсээ илүү бал гуйдаггүй. Сандал суухад таарсан өндөртэй байна уу? Хэрэгтэй зүйлс гарын дор байна уу, утас цэнэгтэй юу, компьютерийн аль нэг хэрэгсэл гацаад байна уу. Шалга. Мөн ажил хийхэд өрөөний гэрэлтүүлэг ямар байгааг ч шалгана. Хүрээлэн байгаа орчин тав тухтай байвал ажил ч урагштай байна.

    4.  Замбараагүй бай

    Ажлын ширээ цэвэр цэмцгэр, илүү зүйлгүй байх, мөн ажлын компьютерийн дэлгэц ч цэвэрхэн байвал өдөртөө олон зүйлд анхаарал сарнихгүй байхад тустай.

    5. Сандал дээр хадсан юм шиг л бай

    Амжилттай хүмүүс нэг байрлалд удаан сууж ажиллахын өмнө булчин шөрмөсөө сунгаж, цусны эргэлтээ сайжруулдаг. Мөн ажлаа эхлэхийн өмнө өрөөн дотроо алхаж хэсэг зогсох нь бүхнийг хяналтандаа байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, итгэлийг нэмэгдүүлнэ. Илтгэгчид л гэхэд үзэгч сонсогчдын өмнө босч явж ярьдагийг санана уу.

    6. Бусдын өмнөөс ажлыг нь хий

    Хийх ёстой зүйлсийн жагсаалт уртаас урт байна уу? Хамгийн чухал, биелэгдэх боломжтой ажлаа сонгоно. Учир нь өглөөд ажиллах эрч хүч хамгийн их байдаг.

    7. Бүү мөрөөд

    Эрхэлж буй ажлын үр дүнг эерэгээр гарсан байгааг төсөөлж харж чадвал энэ ажилдаа төвлөрч чадна. Ингэснээр яаралтай, цаг тулсан зүйлийг л хийгээд байх биш тавьсан зорилго, түүнд хүрэх төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулж, маш чухал ач холбогдолтой ажилдаа төвлөрөхөд тусална.

    8. Юунд ч битгий бэлд

    Хуанлигаа сайтар хянаж, төлөвлөсөн ямар нэг ажлаа гүйцэтгэхэд бэлтгэл шаардлагатай эсэхийг нягтална. Хүнтэй уулзахаар очихын өмнө амжуулах ёстой зүйл ч байж болно.

    9. Нэг дор гурван ажил хий

    Стэнфордын эрдэмтэд нэг дор нэгээс илүү ажил хийх нь олигтой үр дүнд хүргэдэггүйг нотолсон. Өглөөд хичнээн эрч хүчтэй байсан ч нэгэн зэрэг олон зүйл хийх гээд хэрэггүй.

    Ажилдаа ирээд эхний 10 минутыг хэрхэн өнгөрүүлдгээс таны тэр өдрөө хэр бүтээмжтэй, үр дүнтэй ажиллах шууд хамаарна. Мөн сэтгэл санааны байдал ямархуу байх нь ч эхний 10 минуттай холбоотой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй