ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гурван эмэгтэй тутмын нэг нь ясны сийрэгжилттэй

    Дэлхий дахины тулгамдсан асуудал болоод байгаа энэхүү өвчин сүүлийн жилүүдэд улам хурдацтай газар авсаар байгаа юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх гурван эмэгтэй тутмын нэг нь, харин дөрвөн эрэгтэй тутмын нэг нь ясны сийрэгжилт өвчинд нэрвэгдсэн гэх тоо судалгаа байдаг бөгөөд дэлхий дээр ойролцоогоор 1,8 тэрбум хүн их бага хэмжээгээр ясны сийрэгжилтэд нэрвэгджээ. Харин эдгээр хүмүүсийн 450 сая орчим нь буюу бараг тал хувь нь ясны сийрэгжилтээс болж их бага хэмжээгээр гэмтэж бэртддэг гэнэ.

    Хөдөлгөөний дутагдал, кальци болон D витамины дутагдал болон хорт зуршлуудаас болж энэхүү өвчин газар авсаар байгаа юм.

    Ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг хоёр хуваадаг. Үүнд хүний амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу залруулах боломжгүй ба амьдралын амьдралын хэв маягаас шалтгаалсан буюу залруулах боломжтой гэж хуваадаг.  60-65 хүрч нас дээр гарах, удамших, яс олон хугарах зэрэг нь амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу залруулах боломжгүй гэх хэлбэрт нь багтдаг байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй