
"Есүс" хочит Чуи Асевес болон түүний гэр бүлийн гишүүд дэлхийн хамгийн үсэрхэг хүмүүс гэдгээрээ алдартай. Тэдний энэ төрх бол Hypertrichosis буюу Ambras синдром хэмээх генетикийн өөрчлөлт юм. Гэр бүлийн эр эм бүх хүмүүсийн биеэр их хэмжээний үс ургадаг энэ генетикийн өөрчлөлт тэдний элэнц эмээгээс эхлэн таван үе дамжин ирсэн аж.

Чуи Асевес болон түүний хоёр үеэлийг 12 настай байхад нь нэгэн циркийн эзэн тэднийг харж цалинтай циркийн жүжигчин болж бүх Мексикээр аялан тоглох санал тавьсан байна. Ийнхүү тэд олон жилийн турш циркэд ажиллан "чонон ах дүүс" хэмээх хочтой болжээ.

Чуи хэдэн жилийн өмнө циркийн ажлаасаа хөндийрч гэр бүл болон охиндоо цаг зарцуулахаар шийджээ. Гэхдээ циркээс өөр байгууллагад ажилд ороход, гадаад төрхөөс нь үүдэн бэрхшээл тулгарч байсан ч хог хаягдал дахин боловсруулах газар шатаагчийн ажилд орж одоо хүртэл ажилласаар байна.

Мөн тэдний өвөрмөц төрхөөс нь болж ялгаварлан гадуурхах хүмүүс олон таардаг бөгөөд тэжээвэр амьтныг нь хүртэл хөнөөж доромжилж байжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт