ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ажлын 8 цагтай болсон түүх

    Өдөрт найман цаг ажиллах саналыг анх 1810 онд Роберт Овен гэгч хүн гаргажээ. Одоогоос 200 жилийн тэртээ ажилчид өдөрт 12-14 цаг, долоо хоногт зургаан өдөр, эсвэл бүр амралтгүй ажилладаг байсан юм. Олон улс даяар нэгдэж, нэг зорилгын төлөө зүтгэсний дүнд долоо хоногт 40 цаг ажиллах жишиг тогтоож чаджээ.

    Өдөрт 8 цаг ажиллах жишиг ингэж тогтсон бол долоо хоногийн ажлын өдрүүдийн тоог бууруулахын тулд 19-р зууны хөдөлмөрчид хүнд хэцүү зам туулсан юм.

    Тэр үеийн Чикаго хотод 1886 онд 80 мянган ажилчин ажлын өдрүүдийг багасгахыг шаардаж жагсах үед  цагдаа нар гал нээж байсан түүхтэй.

    АНУ-д 1916 оныг хүртэл аж үйлдвэрт ажлын 8 цаг мөрдөгдөж эхэлсэнгүй. Улсынхаа төмөр замын тээврийг зогсоочихгүйн тулд л Ерөнхийлөгч Уилсон анх төмөр замын ажилчдыг өдөрт 8 цаг ажиллуулах тухай шийдвэр гаргасан гэдэг.

    Нэг ээлж 8 цаг ажиллах болсноор хөдөлмөрийн бүтээмж, ажлын гарц нэмэгдэж байгааг алдарт Фордын эцэг Хенри Форд анзаарч ажлын 8 цагийг үйлдвэртээ нэвтрүүлсэн байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Рузьвелт 1938 онд долоо хоногт 40 цаг ажиллахыг хуульчлан баталсан.

    Харин даваагаас баасан гараг хүртэл ажиллаж, бямба нямд амрах болсон нь АНУ, Европт христийн шашинт хүмүүс давамгайлдагтай холбоотой. Учир нь христийн шашинтнууд ням гарагт ажилладаггүй байна.

    Тэгвэл 9-17 цагийн хооронд ажиллах болсон нь ажлын байранд нарны гэрэл тусах цагтай уялдаатай. Байгаль газар зүйн онцлогоос шалтгаалан хүмүүс нар мандсаны дараа ажилдаа явж, жаргахын өмнө тардаг. Харин орчин цагт байгалийн гэрэлтэй үед хүмүүсийг ажиллуулах нь эрчим хүчний зардалд ихээхэн тустай болжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй