ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сөүл хотын дарга Пак Вонсүн нийслэлд айлчилж байна

    Улаанбаатар-Сөүл хотууд эгч дүүсийн найрамдалт харилцаатай хот болсны 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд   Улаанбаатар хотын захирагчийн урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак  ВонСүн тэргүүтэй 110 гаруй  төлөөлөгч айлчилж байна. Өнөөдөр эгч дүүс хотуудын захирагч нар уулзлаа.

    Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд олон ажил хийгдсэний хамгийн сүүлийнх нь  нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн явдал юм. “Кореа смарт карт” компаний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан  байна.

    Цаашид хотын агаарын бохирдлыг бууруулахад хэд хэдэн чиглэлээр, мөн Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр, зам тээвэр, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллана гэдгийг захирагч Э.Бат-Үүл онцлов.


    Сөүл хотын дарга Пак Вонсүн, “Би Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй адилхан Солонгос улсын ардчиллын төлөө  зүтгэж явсан хүн. Тиймээс бидэнд улс төрчийн хувьд адил төстэй зүйл их бий” гэлээ.
    Сөүл хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Сөүл хотын Орон сууцны корпораци, Сөүл хотын Ус судлалын газар, Ус хангамжийн ерөнхий газар, Сөүл хотын Төлөвлөлт, зохицуулалтын газар,  Сөүл хотын Зам харилцааны ерөнхий газар, Уур амьсгал, хүрээлэн буй орчны газрын дарга, төлөөлөгчид ирснээс гадна бизнесийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна. Маргааш хотын захирагч нар хот төлөвлөлт, зам тээвэр, дэд бүтэц, агаарын чанарыг сайжруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй