ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Таны эрүүл мэндийг сүйтгэдэг ”хувцаснууд”

    Өглөө гэрээс гарахдаа тухайн өдрийн цаг агаар, уулзалт, үйл ажиллагаанаас шалтгаалан та өмсөх хувцсаа шийддэг байх. Гэхдээ таны сонгосон хувцас эрүүл мэндэд тань хэрхэн нөлөөлдөгийг та мэдэх үү? 

    Чимээгүйхэн таны эрүүл мэндэд хор учруулж байдаг 13 хувцасны төрлийг танд танилцуулъя. 

    1. Хэт бариу өмд 

    Хэт бариу буюу скинни өмд хөлний цусны эргэлтийг удаашруулж хөлийн ул, шилбэнд очих цусны эргэлтийг саармагжуулдаг. Танд нэг л ач холбогдолгүй, худлаа ч юм шиг  санагдаж байвал хэт бариу өмд удаан өмссөнөөс шалтгаалж, эмнэлэгт хүргэгдсэн 35 настай бүсгүйн тухай Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry сэтгүүлд нийтэлж байсан. Иймээс та хэт бариу өмднөөс та аль болох татгалзаарай. 

    Үүнээс гадна хэт бариу өмд арьсны гадаргуутай хэт шүргэлцэж, улмаар элдэв халдвар, бактериас сэргийлдэг арьсны хамгийн өнгөн гадаргууг гэмтээдэг. Улмаар хүний арьсанд хэт наалдсанаар хэвийн хэмжээнээс их хөлөргөж гуя шилбэний арьсан дээр элдэв зүйл гарах эх үүсвэр болдог.

    2. Бариу трико 

    Бариу трико дээр дурдсан бариу өмд шиг л биед муу нөлөөтэй. Ихэнх трико гэдсэн дээр хүчтэй даралт өгдөг. Гэтэл цаагуураа биеийн бодисын солилцоонд хүртэл нөлөөлж байдаг. Тийм учраас онцгой тохиолдолд л бариу трико сонгож бусад үед аль болох өмсөхгүй эсвэл зөөлөн, биед эвтэйхэн хэт бариу биш  трико сонгох нь зүйтэй. 

    3. Нэг унтлаганы хувцсаа удаан өмсөх 

    Дотуур хувцсаа сольдог шиг л унтлагын хувцсаа үргэлж цэвэрхэн байлга. Биднийг унтаж байхад биеэс хорт бодисууд гадагшилж байдаг учир унтлагын хувцас, ер нь унтахдаа өмсдөг хувцсанд тэдгээр бодисууд наалдаж, бөөгнөрөн нян үрждэг. Иймд болж өгвөл шөнө бүр унтлаганы хувцсаа солих хэрэгтэй шүү. 

    4. Ретуз

    Бариу өмд, триконы төрлийн гэхдээ тэднээс ч илүү бактери тээгч нэг хувцас бол ретуз. Хэрэв та спорт зааланд эртүүз өмсдөг бол хоёроос илүү өдөр бүү өмс. Ойр ойрхон сайтар угааж, цэвэрхэн байлгах хэрэгтэй шүү. 

    5. Усны хувцас 

    Усанд сэлэх бол муу гэх гээгүй юм шүү. Харин усанд сэлж дууссан даруйдаа усны хувцсаа цэвэрхэн хуурай хувцсаар орлуулан өмсөх хэрэгтэй. Чийглэг, дулаан орчимд бактери үржих таатай нөхцөл бүрддэг учраас усанд сэлж дууссан л бол хувцсаа яаралтай солих хэрэгтэй шүү. 

    6. Тод өнгөтэй дотуур хувцас 

    Хэрэв та эмзэг арьстай бол, мөн эмзэг хэсгээр тань загатнаж байгаа бол энэ нь магадгүй тод будганд оруулсан дотуур хувцаснаас үүсэлтэй байх талтай. Ялангуяа та эмзэг арьстай бол тод өнгийн нийлэг материалтай дотуур хувцаснаас аль болох татгалзаарай. 

    7. Төмөр товч, цахилгаантай өмд ба юбка 

    Төмрийн харшил хамгийн их үүсгэгч бол хүйсний ойролцоо хүрдэг төмөр. Гэхдээ үүнийг засах хялбархан аргууд байдаг. Жишээлбэл: өмдний төмрөн товчин дээр хурууны лент, скоч наах, хумсны будгаар өнгөлж будах гэх мэт. 

    8. Малгайны дотор талын тууз  

    Хэрэв та саравчтай, бүрх малгай өмсдөг бол малгайгаа ойр ойрхон угааж цэвэрлэхгүй бол нян үржиж дух хэсгээр идээт үрэвсэл гарах тохиолдол нилээдгүй байдаг. 

    9. Өндөр өсгийт 

    Долоо хоногт хэдхэн удаа өндөр өсгийт өмссөн ч шагайны ойролцоох булчингийн тэнцвэртэй байдал алдагддаг. Ийм учраас хэт өндөр өсгийтөөс аль болох татгалзаж, хэрэв өмсвөл дараа нь хөлөө амраах иллэг, массаж тогтмол хийж байгаарай. 

    10. Салаатай сандаал 

    Таны хөлийг төрөл бүрийн бактери, бохирдлын өгөөш болгогч нэг зүйл бол ийм төрлийн сандаал. Мөн ийм сандаалыг удаан өмсвөл хөлний ул хөндүүрлэж, мөн хөлийн хуруунууд хэлбэрээ алдаж эхэлдэг. Ийм учраас зөвхөн шүршүүрт орох, ойр зуурын хэрэглээнд л салаатай сандаал өмсөөрэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй