Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 хувьд нь л тохиолддог хеликобактери манай орны насанд хүрсэн хүмүүсийн 74-82 хувьд, өсвөр насныхны 64 хувьд тохиолдож байна. Хеликобактерийг цусны шинжилгээгээр илрүүлж болох ч ходоодны дуранд суурилсан нян илрүүлэх шинжилгээ илүү үр дүнтэй.
Иргэд өөрийгөө хеликобактертай гэдгээ мэдсэн ч ач холбогдол өгөлгүй, эмчлүүлэхгүй цаг их алддаг. Гэтэл бактери хүний биед орсон л бол ходоод үрэвсэж улмаар ходоод дээд гэдэсний шархлаа үүсдэг. Мөн хеликобактерийн халдвартай хүмүүс ходоодны өмөн буюу хавдраар өвдөх магадлал 2-6 дахин их байдаг. Гэхдээ халдвартай эсэхээ эрт тогтоож, эрүүл ахуй, амьдралын зөв дадал хэвшилтэй болж, зөв хооллон, дархлаагаа байнга дэмжвэл эмгэг болгохгүй байж болно.
Ходоодны дурангийн шинжилгээг “Гялс” анагаах ухааны төв, “Ачтан” эмнэлэгт 40 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой. Харин та эрүүл мэндийн даатгал төлдөг бол улсын эмнэлгүүдэд ходоодны дурангын шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломжтойг дуулгахад таатай байна.
Иргэдийн хамгийн их ханддаг Шастины нэрэмжит III эмнэлэг өндөр ачаалалтай, үйлчлүүлэгчдийн тоо их учраас ходоодны дурангийн дараалал одоогийн байдлаар 10-р сарын сүүлийн өдрүүдэд өгч байна. Иймээс эрхэм уншигч та бүхэн өөрийн харъяа дүүргийн эмнэлэгтээ хандан, удаан хүлээлгүйгээр шинжилгээнд хамрагдах боломжтой.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт