ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Цэрэнчимэд жиндээ анх удаа тэргүүлэв

    Олон улсын чөлөөт бөхийн холбооноос эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэргүүлэх бөхчүүдийн дэлхийн ээлжит чансааг гаргажээ. Энэ удаа Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ, БНСУ-ын Инчён хотод болсон Азийн наадмын дүнг тусгасан байна. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд 60 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн аварга С.Цэрэнчимэд жиндээ анх удаа тэргүүнд бичигджээ.

     

    Харин 48 кг-ийн жинд ОУХМ Э.Нарангэрэл 15, 53 кг-ийнн жинд ОУХМ Э.Сумьяа 12, 55 кг-ийн жинд ОУХМ С.Бямбацэрэн 5, ОУХМ А.Батцэцэг 11, ОУХМ П.Орхон 15, 58 кг-ийнн жинд гавьяат тамирчин Т.Мөнхтуяа 11, 63 кг-ийн жинд гавьяат тамирчин С.Батцэцэг 13, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Одончимэг 9, ОУХМ Ш.Түмэнцэцэг 17, 75 кг-ийн жинд гавьяат тамирчин О.Бурмаа 4 дүгээрт бичигджээ. Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд ОУХМ Э.Бэхбаяр 5, ОУХМ Б.Номин 11, ОУХМ Д.Цогтбаатар 16, 61 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Ням-Очир 3, оюутны дэлхийн аварга, ОУХМ Т.Түвшинтулга 13, 65 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран 3, 74 кг-ийн жинд ОУХМ П.Өнөрбат 17, 86 кг-ийн жинд ОУХМ О.Үйтүмэн 20, 97 кг-ийн жинд ОУХМ Д.Хүдэрбулга 8, ОУХМ Ж.Чулуунбат 11 дугаарт тус тус бичигдсэн байна.  

                                                                                                                       Г. Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй