Бүх л өдөржин компьютерийн ард суудаг бол танд хуян хөөрөх, нуруу чилэх, хөдөлгөөн дутагдсанаас жин нэмэх, цагаан мах эргэх, хөлийн судас бүдүүрэх, цаашлаад хараа муудах зэрэг шинж тэмдгүүд танил байх ёстой. Ажлын бүтээмжинд ч муугаар нөлөөлдөг дээрх зовиуруудын заримаас нь ч гэсэн салахын тулд ажлынхаа өрөөнд фитнесс танхим авчирцгаая. Дасгал хийхэд нэг шоо метр зай хангалттай гэдэг бол эдгээр дасгалыг хийхийн тулд та суудлаасаа өндийх ч шаардлагагүй. Өөрийн биеэр туршсан дасгалуудаа танд хүргэж байна. Биеийн чилээ гарч, нойр сэргэн, ажиллах урам зоригтой болж, сэтгэл санаа ч дээшиллээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Фитнесст зорьж очин дасгал хийх боломжгүй бол гэртээ хийх боломжтой дасгалуудыг сонирхоорой.
Эхэлцгээе.
1. Тохойгоо аажуухан эсрэг тал руу дарна.
2. Хөлөө жийж, гараа гутлынхаа хоншоорт хүргэхийг оролд. 20 секунд шал руу ширтэж, байрлалаа хадгалаарай. Нуруу, мөр тэнийнэ.
3. Өвдгөө тэвэрч цээжрүүгээ шахна.
4. Гараа урагш сунгаад яг л сэлэх гэж байгаа юм шиг толгойгоо бөхийлгөнө. Хүзүүний чилээ арилна.
5. Гараа толгой дээгүүрээ давуулж эсрэг талруу сунгана.
6. Хоёр мөрөө зэрэг өргөж, чихэндээ хүргээд буулгая. Давталттай хийнэ.
7. Гараа ардаа авч, хуруунуудаа зөрүүлнэ. Цээжээ урагш сайн түрээд эрүүгээ өргөнө.
8. Нурууныхаа чилээг гаргая. Нэг хөлөө нөгөө дээрээ ачаад, сандлын түшлэгнээс барьж, цээжин биеэ дээр тавьсан хөлийнхөө эсрэг зүг рүү сайн эргүүлнэ. Нурууны чилээ арилна. Нөгөө талд давтахдаа хөлөө солбихоо мартаж болохгүй.
9. Хуруунуудаа зөрүүлээд алгаа эргүүлнэ. Яг л гарнаас чинь үл үзэгдэх зүйл татаж байгаа юм шиг дээш сайн сунгана.
10.Энэ байрлалаасаа хоёр талруугаа.
11. Толгойгоо урагш унжуулаад хоёр талруу аажуухан хөдөлгөнө. Яг л роботын бүжиг шиг. Энэ үе таны хүзүүний үеүүд яаж дуугарахыг сонсоорой.
12. Чихээ мөрөндөө хүргэнэ. Гараараа дарж болно. Амьсгалаа мэдэрч чадвал нэг төрлийн иогийн дасгал болно.
13. Биеийн чилээ арилж, эрч хүчтэй болсон учраас ажилдаа орцгооё.
Ядарсан, нойрмоглосон үедээ дасгалаа хийж заншаарай. Танд таалагдсан бол өрөөний найзуудтайгаа энэ мэдээг хуваалцаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт