Бас нэгэн долоо хоног улирлаа. Дэлхийн өнцөг булан бүрт үй түмэн сонирхолтой үйл явдал ар араасаа хөвөрч буй энэ үеийн хожим түүхийн баримт болж үлдэх онцлох гэрэл зургуудийг танд хүргэж байна.

Калифорн мужид дэгдсэн түймэрт өртсөн муурнууд малын эмчийн үзлэгийн дараа. Калифорн мужийн хойд хэсэгт гарсан энэ аймшигт түймэр 585 айлын орон гэр мөн маш олон барилга байгууламжийг сүйтгэсэн юм.

АНУ-ын Калифорн мужид гарсан түймрийг унтрааж буй гал сөнөөгч.

АНУ-ын тамирчин Andy Jones Италийн 27.5 метр өндөр Полигнано хадан цохионоос үсэрч буй нь.

Олсон дээр явагч, аймшиггүй зоригтон Kane Petersen Австралийн Мелбурн хотод газраас 300 метрийн өндөрт олсон дээр амжилттай алхсан.

Кубын Гавана хотод болсон ёслолын бэлтгэл ажлын үеэр Есүс Христийн баримлын гарыг янзалж буй нь.

Гүржийн нээлттэй амьтны хүрээлэнд өөрийн зургийг авч буй бүсгүй. Өнгөрөгч 6-р сард их хэмжээний үер болсны улмаас хаагдсан тус амьтны хүрээлэн энэ долоо хоногт дахин үүдээ нээсэн билээ.

2016 оны Рио Де Жанейрогийн олимпын байт харвааны талбайд байг шалгаж буй ажилтан.

Стокгольм хотын өнгийн гүйлтэд оролцогсод.

Индонезийн баруун Нуса Тэнгарад болсон Моёо фестивалын үеэр одос үхэр уралдуулж байгаа нь. Индонезийн Самава омгийнхоны зохион байгуулдаг жил бүрийн тариалангийн улиралд зориулсан баяр наадмын нэг хэсэг нь шавартай будааны талбайд болдог одос үхрийн уралдаан билээ.

АНУ-ын Юта мужид болсон их үерийн дараа нуранги, шавраар дүүрсэн намаг дундуур сэлж буй аврагч нохой. Юта мужийн захад болсон тус үерийн үеэр олон машин усанд урсаж, олон хүн амь эрсэдсэн.

Чили улсад 9-р сарын 17-ны газар хөдлөлтийн дараа сүйдсэн усан онгоц эрэг дээр харагдаж буй нь. 10 гаруй хүний аминд хүрсэн 8.3 магнитудын газар хөдлөлтийн дараа сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн билээ.

Боксчин Jermall Charlo өрсөлдөгч Cornelius Bundrage-г Foxwoods Resort Casino-д болсон тулааны үеэр хүнд цохилтод оруулсан нь.

BMW-н шинэ гүйцэтгэх захирал Harald Krueger мягмар гарагт Франкфурт дахь BMW-н хамгийн сүүлийн үеийн загваруудыг танилцуулах үеэр тайзан дээр ухаан алдав.

Jaguar F-PACE загвар Германы Франкфурт хотод тойрог замын үзүүлбэр хийж буй нь.

Унгарын Будапешт хот. Австри хүрэх галт тэрэг хүлээн унтаж буй цагаачийн дэргэдүүр алхаж буй эмэгтэй. Өнөөдөр Европ тив Дэлхийн 2-р дайны дараах үетэй дүйцэхүйц дүрвэгсдийн асуудалтай тулгараад байгаа билээ.

Иемен улсын дээгүүр нисэж буй агаарын хөлгөөр дайсны талын зэвсэг, дайралтыг тандаж буй Арабын нэгдсэн улсын цэрэг.

Саудын Арабын хамгаалалтын албаныхан Мекка хотод болсон Хаж мөргөлийн үйл ажиллагаанд оролцож буй нь.

Суманд шархадсан эсэргүүцэгч Буркинад эмчлүүлж буй нь. Харамсалтай нь энэ хүн тун удалгүй нас барсан юм. Буркина Фасогийн цэргийн хүч Баруун Африкийг эзэлж авсанаа илэрхийлэхийн тулд гудамжинд шууд буудалцаан зохион байгуулсан юм.

Техас мужийн MacArthur ахлах сургуулийн гадна талбайд Ahmed Mohamed хүүгийн төлөө мөргөл үйлдэж буй ислам шашинтнууд. 14 настай Ахмед хүүг багш, цагдаагийнхан тэсрэх бөмбөг тавьсан хэмээн эндүүрч баривчилсан юм.

Унгарын хилийн зурваст дүрвэгсэдээс хамгаалж барьсан хашааны цаана үлдсэн бяцхан дүрвэгч.

Калифорн мужийн галд сүйдсэн байшингийн суурь.

Унгар улсын хил дээр ирж буй дүрвэгсэд. Унгарын Засгийн газар хилээ хаахаас урьтахаар олон дүрвэгч тийшээ яарсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт