ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Exclusive брэнд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хариуцах уу?

    Exclusive брэнд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой загварлаг хувцас үйлдвэрлэж, богино хугацаанд нэрийн хэд хэдэн дэлгүүртэй болж чадсан билээ. Үүгээр ч зогсохгүй тус компанийн тэргүүн хатагтай монгол хүн бүрийн ичнээ танил болтлоо хэвлэлийн хуудсанд гарсан.

    Тэгвэл тус брэнд 19, 20-ны өдрүүдэд буюу бямба, ням гарагт  Улаанбаатар хотын хоёр байршилд өөрийн нэрийн хувцаснуудыг үнэгүй тараах болсон. 100 сая төгрөгийн үнэ бүхий хувцас тараана гэсэн мэдээлэл ч байгаа юм.  

    Эдийн засаг суларч, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед  иргэдэд нэг талаар сайхан мэдээ боловч, нөгөө талаар ард иргэдийн аюулгүй байдлыг Exclusive брэнд хариуцах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч "Номин" их дэлгүүрийн гадна хувцас авах гэсэн хүмүүс баасан гарагийн 22 цагаас эхлэн оочерлож эхэлжээ.

    Та яг одоо нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн авсан Хүннү молл, Номин их дэлгүүрийн гадна “үнэгүй” хувцас авахаар ирсэн хүмүүсийн зургуудыг харж байна.

     

    Зохион байгуулалт, аюулгүйн хамгаалалтгүй ийм нөхцөлд иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудал гарахыг үгүйсгэхгүй.

    Тухайлахад Энэтхэг улсад шашны мөргөл зан үйлийн үеэр эдгээр зурагтай адил олон зуун хүн бага талбайд цугларч, нэг зүйл рүү тэмүүлэн шахцалдсанаас үүдэн жил бүр олон арван хүн амь насаа алддаг харамсалтай жишээ бий.

    Exclusive брэндийн зохион байгуулж буй энэ ажиллагааны үеэр хүмүүс эрүүл мэндээрээ хохирохгүй гэсэн баталгаа үгүй. Ийм хэрэг гарсан тохиолдолд Exclusive брэнд хариуцлага хүлээх үү гэсэн асуулт гарч ирж байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй