Энэ оны 6-р сарын 25-нд Америкийн Бостон хотын Дийр арлын эргээс хогийн уутанд боосон бага насны эмэгтэй хүүхдийн цогцос олдсон байна. Охины өмсөж явсан хар цэгтэй, цагаан өмд, тахин судалтай өлгийний зургийг олон нийтийн цахим сүлжээгээр тарааж, нууцлаг хүүхдийн хэн болохыг тогтоох ажил өнөөдрийг хүртэл явагджээ. “Baby Doe” гэж нэрлэсэн хүүхдийг хэн болохыг тогтоох ажилд интернет хэрэглэгчид идэвхтэй хамрагдаж 50 сая удаа энэ мэдээг тараасан байна.
Тэгвэл шинжилгээний дүгнэлт гарч Белла нэртэй 3 настай хүүхэд байсныг тогтоожээ. Охины ээж 40 настай Речелле Бонд, ээжийнх нь найз залуу 35 настай Майкл МакКарти нарыг саатуулаад байна. Тэд хүүхдийн үхэлд бие биенээ буруутгажээ. Охины ээж гурван хүүхэдтэй ч том хоёр хүүхдээ асран хамгаалах эрхээ алдсан бөгөөд нэгийг нь эцгийн талын эмээд, нөгөөг нь цусан төрлийн холбоогүй гэр бүлд үрчлүүлсэн байна. Хохирогчийн хөршүүд Белла охиныг улсын халамжинд очсон гэж бодож байжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт