Японы парламентын дээд танхим баасан гарагаас бямбад шилжих шөнө дэлхийн хоёрдугаар дайны дараа батлагдсан Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа.
Өөрчлөлтийн гол агуулга нь Японы зэвсэгт хүчин ард түмэн, улсынхаа эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах. Мөн өөрийгөө хамгаалах, АНУ тэргүүтэй холбоотон улс орныг хамгаалах үйл ажиллагаа ч явуулна. Үүнтэй уялдан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 10 хуулийг дахин авч үзнэ.
Дээрх өөрчлөлтүүд Үндсэн хуулийн 9-т заасан дайн өдөөх, олон улсын маргааныг шийдвэрлэхэд цэргийн довтолгоо ашиглахгүй гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.
Тиймээс дайны эсрэг, энхтайвныг эрхэмлэсэн үзэлт улс төрчид эрс эсэргүүцэн, улс орныг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн өрнүүлсэн ч амжилт олсонгүй. Санал асуулгаар япончуудын 54 хувь нь эсэргүүцэж, ердөө 29 хувь нь дэмжсэн ч парламентын танхимд дийлэнх олонхийн саналаар өөрчлөлт батлагдлаа.
Зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлыг олон улс анхааралтай ажиглаж байна
БНХАУ улс тэргүүтэй Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы эзэрхийлэлд өртөж байсан Ази тивийн бусад улс орнууд Токиогийн зүгээс дахин зэвсэгт хүчний түрэмгий үйлдэл хийх вий гэж болгоомжилж байна.
Тухайлбал хятадын коммунист намын төв хэвлэлийн гадаад хэл дээрх “People’s Daily” хувилбарт “Шинзо Абе Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд тодорхойгүй байдал авчирлаа” гэж баасан гарагийн дугаартаа нийтэлжээ. Мөн л төрийн мэдлийн Global Times сонинд БНХАУ Японы энэ үйлдлийн хариуд цэрэг зэвсгийн хүчний бэлэн байдлаа нэмэгдүүлнэ гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт