Тэрээр огцрох хүсэлтээ гаргахаасаа өмнө Ерөнхий сайд Шинзо Абэтэй 30 минут орчим уулзсан гэнэ. Японы Ерөнхий сайд Кэйзо Обучигийн охин Юко Обучи нь энэ жил 40 настай бөгөөд Японы Засгийн газрын 5 эмэгтэй сайдын нэг байсан юм.
Обучиг хамгийн залуудаа улс төрийн тавцанд нэрээ гаргасан чадварлаг ухаалаг эмэгтэй хэмээн Япончууд ам сайтай байсан ч тэрээр ийнхүү зарлагын тайлан нуун дарагдуулсан, сонгогчдыг татахын тулд хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэх шалтгаанаар суудлаасаа огцрохоор болжээ.
Түүнийг санхүүгийн тооцоогоо үнэн зөв гаргаагүй, сонгогчдыг татахын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх шалтгаанаар буруутгаад байгаа юм. Обучигийн улс төрийн баг 2009-2011 оны сонгуульт ажлын үеэр 400 мянган америк доллар зарцуулсан болон ах дүү, хамаатнуудынхаа хувийн бизнесийг далдаас дэмжүүлж тусласан гэдэг нь ч нотлогдоод байна.
Ийнхүү Япончуудаас өндөр үнэлгээ авч итгэлийг нь олоод байсан тус улсын Худалдаа аж үйлдвэрийн сайд Юко Обучи ёс зүйгүй алхмаасаа болж огцорлоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт