ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятад, Оросын удирдагч нарт өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бэлэг

            Өнгөрөгч сарын 21-22-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин, энэ сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилсан билээ. Харин тэднийг буцах үед Ерөнхийлөгч төрийн бэлэг гардуулан дурсгадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу тэдэнд Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Түрэгийн үед хамаарах булшнаас олдсон ятга хөгжмийг хуулбарлан хийсэн зэмсэг бэлэглэжээ.    

    Хөгжмийн зэмсэг урлаач, “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал Байгалжав: Нэг зэмсэгийг 1.5 сая төгрөгөөр үнэлсэн

    -Та хэдэн жил хөгжмийн зэмсэг урлаж байна вэ?

    -Би хориод жил хөгжмийн зэмсэг хийжээ. Энэ хугацаанд би дангаараа 300 гаруй, компани маань 20 гаруй мянган морин хуур урласан байна. 

    -Таны урласан зэмсгийг Орос, Хятадын тэргүүнд бэлэглэсэн юм байна?

    -Ховд аймгийн Манхан сумаас 2008 онд Түргийн үеийн ятга хөгжим олдсон юм билээ. Ингээд “Алтайн ятга” хэмээн нэрлэгдсэн энэ хөгжмийн зэмсгийг сэргээж, хөгжим болгох санал надад ирсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадны зочид, төлөөлөгчдөд өгөх төрийн бэлэг болгоё гэж санаачилснаар анхных нь Хятадын дарга Си Зиньпин, хоёр дахь хүн нь В.Путин боллоо. Хөгжим урлаачийн хувьд хийсэн бүтээл маань төрийн бэлэг болно гэдэг их аз завшаан. Энэ хөгжмөөс маш уянгалаг аялгуу гардаг. Магтаал, тууль хайлахад зохицсон нүүдэлчдийн уугуул хөгжим.

    -Хамгийн анхны хуулбарлан хийсэн зэмсэг хаана байдаг юм бэ?

    -Улсын төв музейд байгаа. Харин гадны зочдод өгөх төрийн бэлэг болгохоос өмнө Ерөнхийлөгчийн Тамгын Газрын хүмүүс эхлээд улсынхаа Ерөнхийлөгчид бэлэглэх нь зүйтэй гэж шийдсэн. Энэ дагуу урласан удаах зэмсгийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид бэлэглэсэн. Их тэнгэрийн аманд байх Ерөнхийлөгчийн өргөөнд Алтай ятгыг бэлэглэх ёслолын арга хэмжээ болж энэ үеэр Алтай хамтлаг тэр ятгаар тоглож сонирхуулсан.  Ерөнхийлөгч маш их талархаж өөрийн гарын үсэгтэй цаг надад бэлэглэж, бугуйнд маань зүүж өгсөн.

    -Нэг зэмсгийг хэдий хугацаанд хийдэг вэ? Ямар үнээр бүтдэг юм бэ?

    -Энэ зэмсгийг модны ураар хийдэг онцлогтой. Морин хууртай адилгүй, дугараг хэлбэртэй, 70 см өндөртэй, бүх зүйл нь гараар хийгддэг. Янгир эврийг үхрийн эврээр хийсэн.  Нэг зэмсэг сарын хугацаанд босдог. Үнийн хувьд гайгүй. П.Цагаан даргатай ярилцаж байгаад нэг ятгыг 1.5 сая төгрөгөөр үнэлж Ерөнхийлөгчийн Тамгын Газар мөнгийг нь гаргасан.

     

    Ховд аймаг, Манхан сумаас олдсон "Алтай ятга" хөгжмийн их бие

    Ховд аймаг, Манхан сумаас олдсон "Алтай ятга" хөгжмийн хэсэг

    "Алтай ятга"-ыг сэргээн бүтээсэн нь

    "Алтай ятга"-ыг сэргээн бүтээсэн нь

    "Алтай ятга"-ыг сэргээн бүтээсэн нь

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөгжим урлаач П.Байгалжавд өөрийн гарын үсэгтэй цагийг бэлэглэв

    Ховд аймгаас олдсон "Алтай ятга"-ыг олон нийтэд танилцуулав

    П.Байгалжавын урласан "Алтай ятга"

    П.Байгалжавын урласан "Алтай ятга"-ыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд гардуулав

    Си Зиньпин, В.Путин нарт бэлэглэсэн "Алтай ятга" хөгжим

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй