ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чихэвч өөрөө мушгирдаг

    Өглөө бүр, яарч сандарсан үед орооцолдсон чихэвчээ задалж байхдаа “Яахаараа байнга ингэж орооцолддог байна аа” гэж боддог л биз дээ?

    Чихэвчийг анх бүтээхдээ л өөрөө орооцолддог байхаар хийжээ. Канад гаралтай, америкийн Юта мужийн иргэн Натаньел Балдвин 1910 онд чихэвчийг зохион бүтээсэн юм.

    Аливаа чимээг таны сонорт дамжуулах зориулалттай энэхүү төхөөрөмж ганц л том дутагдалтай байжээ. Хэрэглэхэд хэтэрхий амар хялбар байсан нь ноён Балдвинд таалагдсангүй. Тэрээр энэ онцгой бүтээлийг нь хэрэглэхийн тулд хэрэглэгч хүчин чармайлт гаргаж, илүү удаан оролдох ёстой гэж үзжээ. Огт орооцолддоггүй нэг хувилбар түүнд байсан ч заавал өөрөө мушгирч, орооцолдоод болдоггүй “төвөгтэй” хувилбарыг нь нийтэд түгээсэн юм.

    83 нас зооглож, аз жаргалтай байсан амьдарсан, орчин цагийн чихэвчний эцэг Натаньел Балдвин 1961 онд таалал төгсчээ. Тэрээр чихэвчнийхээ орооцолдоог тайлах гэж арга ядан, ухаанаа уралдуулж байгаа хүмүүсийг хараад, чимээгүйхэн инээмсэглэдэг байсан тухай нь түүний гэр бүлийнхэн дурсах дуртай. Балдвины нээлтээс хойш бүтэн зуун өнгөрөөд байгаа хэдийч ямар ч нэртэй үйлдвэр орооцолддоггүй чихэвч бүтээж чадаагүй л байна. Өнөөдрйиг хүртэл зөвхөн энэ чиглэлийн судалгаанд 20 тэрбум ам.долларыг үргүй зарчихаад байгаа юм.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй