ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тэд зэрлэгүүд үү? Бид зэрлэгүүд үү?

            Дэлхийн 6 тэрбум хүн амын 150 сая нь соёлт ертөнцөөс таслагдан олон мянганы тэртээх хэв маягаараа амьдарсаар байгаа нь гайхалтай. Бразил улсын Амазон шугуйд 280-350 мянган хүн өөрсдийн тусгаар ертөнцдөө амьдарсаар байна. Өтгөн шугуйн баялгаар биеэ тэжээж, өөрийн шашин соёлоо хадгалж амьдарч байгаа энэ хүмүүс өлсгөлөн зовлон тохиолдсон эсхүл, соёлт ертөнцийг сонирхсон үедээ л орчин цагийн хүн төрөлхтөн рүү ойртож, гарч ирдэг. Мод боловсруулж, байгалийн баялгыг ашиглан, бохирдуулах нь энэ хүмүүсийн амь насыг дээсэн дөрөөнд аваачдаг ба үйлдвэржилт нэмэгдсэн 20-р зууны эхний хагаст тэдний дундаас 55 овог аймаг бүрэн устсаныг эрдэмтэд тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд улс орнууд дэд бүтцээ өргөжүүлж, Амазоны уугуул иргэдийг улам бүр дотогш түрсээр байна. Амьдрах нутаггүй болсон иргэд газар нутгийнхаа төлөө өөрсдөөс нь техникийн хөгжлөөр олон зуунаар төрүүлсэн орчин цагийн хүмүүстэй чулуун зэвсгийн үеийн зэвсгээрээ тэмцсээр байгаа билээ.

            Байгаль дэлхийтэй харилцан шүтэлцээтэй амьдарч байгаа энэ хүмүүс зэрлэгүүд үү? Эсвэл тансаг хэрэгцээгээ гүйцэлдүүлэх гэж байгалиа өдрөөс өдөрт сүйтгэсээр байгаа бид зэрлэгүүд үү? Хариултыг уншигч танд үлдээе.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй