
"Форбес" сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой моделийн жагсаалтыг энэ жил "Бразил гоо үзэсгэлэн" 44 сая ам.доллароор дахин тэргүүлжээ. Алдарт Жизель Бундхений өмнө гишгэх нэгэн түүнийг загварын ертөнцөд ноёрхож байгаа цагт гарч ирэхгүй бололтой.

Жагсаалтын удаах байранд сахилгагүй Кара Делевин 9 сая доллар олсон үнэлгээрээр орсон байна.

Гуравдугаар байрт мөн есөн сая доллароор сахиусан тэнгэр Адриана Лима оржээ. Тэрээр хамгийн олон жил Викториа Секрет-тэй хамтран ажиллаж буй модель юм.

Харин дөрөвдүгээр байранд бас нэгэн Викториа Секретийн сахиусан тэнгэр болох Дөүзен Крөүз 7.5 сая долларын орлоготой ажилласнаар орсон байна.

Тавдугаар байрт супермодель Наталъя Водъянова 7 сая доллароор орсон байна.

Алдарт жүжигчин Орландо Блүүмийн гэргий асан Миранда Керр зургадугаар байрт 5 сая долларын амжилттай ажиллан оржээ.

Долдугаар байрт Estee Lauder-ийн нүүр царай Жоан Смолс 3 сая долларын ашигтай ажиллан орсон байна.

L'Oréal косметик, Calvin Klein нарын нүүр царай болсон модель Лара Стоун наймдугаар байранд оржээ.

Супер модель, Викториа Секретийн халуухан, домогт сахиусан тэнгэрүүдийн нэг Алессандра Амбросио есдүгээр байранд шалгарсан байна.

Харин аравдугаар байрт бас нэгэн сахиусан тэнгэр болох Кандис Свонпол оржээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт