ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    3 настай 34 кг жинтэй охин чихрийн шижинтэй болжээ

    АНУ-д хэт таргалалт үндэсний хэмжээнд яригдах болсон, энэ үзэгдэл хүүхдүүдийн 17 хувьд тохиолдох болжээ. Тэгвэл хэт таргалалтын нас залуужиж бага насны буюу 3-4 настай хүүхдүүд хэт таргалж, эрүүл мэнд нь доройтох болсон байна.

    Саяхан интернетээр нийтэд цацагдсан нэгэн хэрэг ихээхэн анхаарал татаж байна. АНУ-ын Техас мужид амьдардаг 3 настай бяцхан охин гэр бүлийн хамтаар мужийн их сургуулийн хүүхдийн тасагт ханджээ. Дөрвөн нас хараахан хүрээгүй ч аль хэдийн 34 кг жинтэй болсон охин ам цангах, шээс алдах зовиуртай. Техасын их сургуулийн судлаачид охины хооллох зуршлыг судалж насанд хүрэгчдэд тохиолддог чихрийн шижин өвчний 2-х хэв шинжтэй болохыг тогтоосон байна. Энэ нь охины гэр бүл “Хоолны тослог, илчлэгийг тооцолгүй, хяналтгүй хэрэглэдэг зуршилтай холбоотой” юм байна. Иймээс Техасын их сургууль хэт таргалалттай хүүхдүүдийг чихрийн шижингийн шинжилгээнд хамруулахыг санал болгож байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй