Ажлын өдрүүдэд бид илүү ихийг амжуулахыг л зорьдог шүү дээ. "Бүү саад бол" гэсэн статус бичиж, гэртээ ажлаа авчран, хүүхдүүдээ зандран, "алтан цаг" үрчихдэг ухаалаг утсаа ч унтрааж, хийх ажлын уртаас урт жагсаалт гаргадаг. Тэгвэл гар утасны аппликейшн ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлж болох нь.
1. Snowball — Android утсанд үнэгүй сууна
Нийгмийн сүлжээ, зурвас гээд шинэ зүйл юу болсныг танд харуулна. Хамгийн гол нь юуг мэдэх, юуг хүлээж авахгүй байгаагаа сонгоно. Тухайлахад хүүхдийн чинь бичсэн мессежийг харуулах бол "Твиттерт таныг шинэ хүн дагалаа" гэсэн хэрэгцээгүй мэдээлэл ирэхгүй.
2. iMeet Agenday – iOS, Android утсанд үнэгүй сууна
Ажил, амьдралын хуваариа зохицуулах ухаалаг хуанли. Өнөөдрийн ажлаа нэг гүйлгэж хараад л замд явж байхдаа л яах ийхээ зохицуулах боломжтой. Хэрэглэхэд хялбар учраас уулзалтуудынхаа цаг, өдрийг хялбар оруулж болохоос гадна надтай уулзах хүмүүс ямар хуваарьтайг минь мэдэх боломжтой.
3. Listen —iOS, Android утсанд үнэгүй сууна
Ажлын шугамаар холбогдож байгаа хүмүүс тань руу залгахад “Hotel California” явж байвал ямар санагдах вэ? Listen гэх апп-ийн “Drive Mode”, “Voice Status” гэсэн сонголтын тусламжтайгаар дуудлагынхаа агуулгыг сонгож болно. Жишээ нь өөрийнхөө дуу хоолойгоор "Сайн байна уу? Би үдээс өмнө олон уулзалттай тул ярих боломжгүй, надруу мессеж бичээрэй" гээд бичээд үлдээж болно. Харамсалтай нь яг одоогийн байдлаар Listen зөвхөн T-Mobile, MetroPCS утсанд сууна. Удахгүй бүх хэрэгсэлд нэвтэрнэ.
4. Johnson & Johnson 7 минутын дасгалын апп, iOS-д үнэгүй сууна
Бүтээлч байдал зөвхөн ажлаар хэмжигдэхгүй. Дасгал хөдөлгөөн ч орно биз дээ? Johnson & Johnson-ыг ашиглан хүн хүлээж байхдаа, цайны цагаар, завсарлагаанаар гээд хэзээ л бол хэзээ өөх шатаах дасгалыг 7 минутанд хийх боломжтой. Бүтээлч үйл ажиллагаа биш гэж үү?
5. Apple Watch-д зориулсан Wunderlist – iOS, Android-д үнэгүй сууна
Wunderlist шинэ апп биш ч Apple Watch-той холбогддог боллоо. Одоо хийх ёстой зүйлс, ажлын жагсаалт зэргийг дуу хоолойгоороо оруулж, уулзалтуудаа товлож, сануулга үүсгэх боломжтой.
hiUB сайтын эрхэм уншигч таны хэрэглэх хамгийн дуртай апп юу вэ? Бидэнтэй болон бусад уншигчтай туршлагаа хуваалцана уу?
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт