ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Крис Женнер 50 настайдаа уруулаа ”янзлуулсан”

    Амьдрал, гэр бүлийнхээ нарийн нандин нууцыг телевизээр дэлгэж орхидог Кардашяны гэр бүлийн ээлжит “солиорол”.

    Олон сарын турш интернет хэрэглэгчид, шоуны үзэгчид эгч дүүсийн хамгийн отгон нь (1997) болох Каяли Женнерийг урууландаа силикон шахуулсан гэж шуугиж байсан.

    Тэгвэл Каяли реалити шоуныхаа үеэр өнгөрсөн 5-р сард уруулаа “янзлуулсан” гэдгээ хүлээжээ.  Каяли “Тийм ээ, би урууландаа дүүргэгч шахуулсан. Миний биеийн сэтгэл ханамжгүй байдаг цор ганц хэсэг. Тэгээд л тэр” гэж шуудхан хариулсан.

    Энэ явдлаас улбаалан буруу үлгэр дууриал үзүүллээ гэсэн шүүмжлэл газар авч, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн ээж Крис Женнерийг хамгийн отгоноо хэт эрхлүүлсэн гэх болсон.

    Үүний хариуд Крис Женнер Access Hollywood шоунд оролцохдоо “Миний үед ийм зүйл байгаагүй. Би бүр 50 нас хүртлээ ийм зүйл хийлгээгүй. Ер нь яагаад ингэх ёстой гэж?” хэмээн уулга алджээ.

    Гоо сайхны ажилбарт “донтсон” Ким эгчийнхээ араас Каяли орсон уу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна. Ямартай ч Каялигийн энэ үйлдлийг ээж нь дэмжээгүй гэдэг нь тодорхой боллоо.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй