Тариалангийн төв бүс нутгаар:
9-р сарын 21-нд зарим газраар бороо, 24-25нд ихэнх нутгаар бороо нойтон цас орох төлөвтэй.
Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 19, 21, 24-нд түр зуур 14-16 м/с хүрч шороогоор шуурна.
Агаарын температур 17-20, 23-нд шөнөдөө 0-5 градус өдөртөө 16-21 градус дулаан, 21-22-нд шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 12-17 градус дулаан, 24,25-наас сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна.
Зүүн зүгийн тариалан бүхий нутгаар:
20-нд Хэнтийн нутгаар, 21,24-нд Хэнтий, Дорнодын зарим нутгаар, 22-нд Дорнодын зүүн хэсгээр бороо орно, 24-нд шөнөдөө Хэнтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй.
Салхи зүүн ба баруун өмнөөс 22-нд хойш эргэж 5-10 м/с, 22,24-нд түр зуур 12-16м/с хүрч шороогоор шуурна.
Агаарын температур 17,22-нд сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан, бусад хугацаанд бага зэрэг дулаарч шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-наас сэрүүснэ.
Анхааруулга:
Ойрын 7 хоногт бороо хур бага, өдөртөө дулаан байна. Харин 24,25-наас бороо нойтон цас орж, шороон ба цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт