ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    1-5-р ангийн хүүхдүүд нэг танхимд суралцаж байжээ

            НМХГ 2015-2016 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг шалгасан дүнгээ өнөөдөр танилцууллаа. Шалгалтын дүнд стандарт шаардлага хангаагүй ЧД-ийн хятад хэлний сургалттай “Чин хур”, “Цахим эрин”, СБД-ийн “Шонхор”, “ABC” сургуулиудын үйл ажиллагааг зогсоох болжээ.

            Эдгээр сургуульд хийсэн шалгалтын явцад сургалтын орчин хүүхдийн насны онцлогт тохироогүй,  нэгээс тавдугаар ангийн хүүхдүүд нэг танхимд сууж хичээллэж байсан, мөн хувийн нэг сургуулийн нийт сурагчдын тоо 10 байсан зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гурван сургууль үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.

            Түүнчлэн НМХГ-аас эцэг эхчүүдийг хүүхдээ хамран сургах тойргийн сургуульд сургахыг мөн хууль бус хандив, тусламж өгөхгүй байхыг анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй