Интернет, нийгмийн сүлжээ эрчимтэй хөгжих болсноор хэрэглэгчдэд олон боломж нээгдсэний нэг нь интернет худалдаа. Фэйсбүүк, худалдааны цахим хуудсуудаар дамжуулан хилийн чанадаас эм бэлдмэл худалдан авах явдал эрс нэмэгдэж байгаа. Интернет эдгээр бүтээгдэхүүнийг эмнэлэг, эмийн сангаас худалдан авснаас харьцангуй хямд үнийг санал болгодог нь иргэдийн худалдан авах шалтгаан болдог.
Тэгвэл НМХГ энэ сарын 7-11-ний өдөр америк бараа худалдан борлуулдаг 10, энэтхэг бараа худалддаг 5 дэлгүүр мөн 2 секс шоп, 11 эм хангамжийн байгууллага, нэг иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтын явцад улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, хүчинтэй хугацаа дууссан нийт 220 нэрийн 11.8 сая төгрөгийн эм бэлдмэлийг хураан авчээ.
Америк, энэтхэг барааны дэлгүүрт худалдаж байсан 107 нэрийн 8.8 сая төгрөгийн үнэ бүхий эм бэлдмэл Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсныг тогтоожээ. Мөн “Мөнхийн тун”, “Ананас” эмийн сангуудад хэрэглэх хугацаа нь дууссан 36 нэрийн эм борлуулж байжээ.
Иймээс мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийг эм бэлдмэлийн хүчинтэй хугацааг шалгаж байхыг анхааруулж байна. Мөн хувцас, барааны дэлгүүр, хувь хүн зэрэг гар дээрээс эм бэлдмэл худалдан авахгүй байхыг анхааруулж байгаа юм. Учир нь эм, эмийн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх стандарт зөрчигдсөнөөс эмийн чанар, үйлчлэлд нөлөөлдөг байна. Мөн таны худалдан авсан эмийн бүтээгдэхүүн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тохиолдолд бүтээгдэхүүний чанар, үйлчлэл нь манай улсад батлагдаагүй гэж ойлгож болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт