Английн Соутхэмптоны төгсөгч дөрвөн инженер залуу Монголын эмнэлэгт автомашин хандивлахаар 17 мянган км зам туулжээ. Тэд 19 орны нутгаар дайран гарч, хоёр сарын турш аяласан байна.
Аялалд гарсан дөрвөн залуугийн нэг 22 настай Уиллъям Секстон “Миний хувьд санаанд багтамгүй адал явдалтай аялал байлаа. Монгол руу хуучин автомашинаар аялаж, машинаа монголд үлдээдэг хүмүүсийн тухай сонсоод энэ аялалд гарсан. Бидэнд тусалж хандив өгсөн хүмүүст баярлалаа” гэжээ.
Залуус дуудлага худалдаа, марафон гүйлт, оройн зоог зэрэг арга хэмжээ зохион байгуулж нийт 20 мянган фунт цуглуулж чадсан байна. Бүтэн хоёр сар үргэлжилсэн аяллын эцэст Ховд аймгийн Булган сумын эмнэлэгт “Энди” гэж нэрлэсэн автомашинаа бэлэглэсэн байна. Тус сумын эмнэлэг хуучин хоёр автомашинтай, 15 мянга гаруй хүнд үйлчилж иржээ.


Англи инженерүүд 9-р сарын 15-ны өдөр Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт 2008 оны, эмнэлгийн тоног төхөөрөмжтэй Land Rover Diffinder автомашиныг, дагалдах сэлбэг хэрэгслийн хамт хандивласныг Булган сумын Засаг дарга н.Баатарсүрэн , орлогч Н.Бөхчулуун нар хүлээн авчээ. Энэ ажлыг Go Help олон улсын хүмүүнлэгийн байгууллага зохион байгуулсан байна.

Б.Энхрийшагай
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт