Эмэгтэй хүн бүр хийдэг ч тэр бүр нарийн анзаардаггүй асуудлын тухай хөндөж бяцхан яриа өрнүүлье.
1. Шүршүүрт оронгуутаа үсээ хусаж эхлэх нь буруу
Усанд орсноос 15 орчим минутын дараа илүүдэл үсээ хусахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ нь арьс, үсийг зөөллөж, хавдаж улайхгүй байхад тусалдаг учир усанд оронгуутаа эсвэл усанд орохын өмнө үсээ хусахаас татгалзаарай.
2. Өглөө хусах
Орой унтахын өмнө үсээ хусвал өглөө арьс амарч зөөлөн толигор болсон байдаг.
3. Хуурай арьсаа "хусах"
Зориулалтын чийгшүүлэгчтэй крем түрхэж арьсаа амраасныхаа дараа л үсээ хусах хэрэгтэй. Мөн нэгэн нууц задлахад үсний ангижруулагч энэ төрлийн кремийг орлож чадахуйц бүтээгдэхүүн.
4. Ганц иртэй татуурганаас татгалзах
4-5 иртэй татуурга арьсанд хамгийн "ээлтэй". Ганц иртэй татуурга арьсыг зүсч, хуурайшуулдаг учраас аль болох татгалзаарай.
5. Татуурганыхаа ирийг ойр ойрхон солихгүй байх
Хэдий үнэтэй, сайн татуурга авсан ч 5-10 удаагийн хэрэглээний дараа ирийг нь солихыг зөвлөж байна. Үгүй бол бактери үржиж, ир нь мохож арьсыг гэмтээх өндөр магадлалтай болдог.
6. Буруу талаас нь эхлэх
Хэрэв та эмзэг арьстай бол доороос нь буюу үсээ ургадаг чиглэлийн эсрэг талаас нь эхэлж хусаж огтхон ч болохгүй шүү.
7. Эрчүүдийн татуурга илүү үр дүнтэй гэж андуурах
Огтхон ч үгүй. Эмэгтэйчүүдэд зориулсан татуурга эрчүүдийнхтэй адилхан өөр өөрсдийн онцлогтой байдаг учраас эмэгтэйчүүдийн татуургаа л сонгож хэрэглэх хэрэгтэй шүү.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт