
Дэлхийн хамгийн хүчирхэг хосуудын нэг Анжелина Жоли, Бред Питт нар есөн настай охин Шилогийнхоо хүйс, сонирхлын талаар мэргэжлийн сэтгэлзүйчтэй зөвлөлдсөн байна.

"Бред, Жоли нар охиныхоо сайн сайхан, амар тайван амьдралын төлөө ийм зүйл хийж байгаа хэрэг. Бага насны охид эсрэг хүйсийнхээ зүйлсийг өөрөө ч мэдэлгүй сонирхож харин өсвөр насанд хүрэх үедээ гэнэт өөрчлөгдөн эмэгтэйлэг зүйлс сонирхож эхлэх тохиолдол маш олон байдаг. Гэхдээ тэд маш ухаалаг, хүүхдүүддээ хайртай эцэг эх учраас Шило охиныхоо шийдвэр, хүсэл сонирхолыг бүрэн хүндэтгэж, үл буруутгах болно" хэмээн тэдний ойрын эх сурвалж ярьсан байна.

Өдгөө 51 настай Бред Питт хэдэн жилийн өмнө Опрагийн шоунд оролцохдоо охин нь өөрийгөө Шило биш "Жонн" хэмээх эрэгтэй нэрээр дуудуулан, эрэгтэй хувцаслах хүсэлтэй байдаг талаар дурдсан билээ. Ийм учраас тэд охиноо хангалттай том болсон гэж үзэн энэ талаар илэн далангүй ярилцахаар шийдсэн бололтой.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт